Монгол Улсын нэн орчин үеийн урлаг хоёр дахь удаагаа Норд-Арт

 

NordArt2016_ProgramFlyer_72dpi9902413922016-05-20-09-48[www.urlag.mn]

ХБНГУ-ын Шлесвиг-Холштaйн мужийн Бюделсдорф хотноо 1999 оноос хойш жил бүр зохион байгуулагддаг “НордАрт” нь шүүгчдийн сонгон шалгаруулaлттaй, дүрслэх урлагийн бүх төрөл, хэв маягийг агуулcан Европ дахь орчин үеийн урлагийн томоохонд тооцогдох үзэсгэлэн юм. Дэлхийн өнцөг булан бүрээс сонгогдсон 250 уран бүтээлчдийн бүтээлүүдийг 22.000 м² үзэсгэлэнгийн талбай, 80.000 м² уран баримлын цэцэрлэгт хүрээлэнд 90.000 гаруй үзэгчдэд 2016 оны 06 дугаар сарын 04-нөөс 10 дугаар сарын 09 хүртэл толилуулна.

НордАрт2016-д “Онцлох орон”-оор Израйль Улс нь БНХАУ, Балтийн орнууд, ОХУ, Монгол Улсын дараа анх удаа оролцож байна. Мөн Кураторын баг болох Вольфганг Грамм, Инга Ару, О.Оюунтуяа нар нь 2 дахь жилдээ “Уламжлал ба Орчин үе” сэдвийн дор 17 Монгол уран бүтээлчийн 50 орчим бүтээлийг олны хүртээл болгоно. Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …