“Тоглогч-3” хувьцааны хамгийн ашигтай багц бүрдүүлэх уралдаан зарлаж байна

bumbatУралдаанд хэрхэн оролцох вэ?
1. ‪#‎Маркетинфо‬ хуудсанд like дарж, энэхүү постыг Share хийсэн байна
2. ‪#‎Тоглогч‬ уралдаанд оролцохыг хүсэгч нь www.marketinfo.mn сайтын Маркет дата хэсэгт бүртгүүлэн нэвтэрч, Миний багц хэсэгт өөрийн хувьцааны хөрөнгө оруулалтын багцаа 2016.06.10-ны Баасан гарагийн 15 цагаас 2016.06.13-ны өдрийн 9 цагийн хооронд бүрдүүлнэ.
3. Бүрдүүлсэн хувьцааны багцийг screenshot хийн өөрийнхөө Facebook хаягт public тохиргоотойгоор байршуулах ба ингэхдээ заавал ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОГЛОГЧ гэсэн Facebook хаягыг tag хийсэн байна.
4. Өөрийн 3 найзыг mention хийж урисан байна. 13415604_449564878584096_4036251012049366608_o

Дээрх хоёр шаардлагыг хангасан тохиолдолд Уралдааны оролцогч гэж үзэн бүртгэх болно.

Хувьцааны багц бүрдүүлэх шаардлага /зурагт харуулсан байгаа/
– Хөрөнгө оруулалтынхаа багцдаа нэр өгөх
– Нэг оролцогч 20 сая төгрөгөнд багтаан демо хувьцааны 1 багц бүрдүүлэх /Хөрөнгө оруулалтын хэмжээ 19,990,000-20,000,000-ийн хооронд байж болно/
– Багцдаа 2-10 хүртэлх өөр компанийн хувьцааг багтаах
– Багц бүрдүүлэхэд шаардагдах “Брокерийн компанийн шимтгэл”-ийн хувийг 0% гэж авах
/зурагт харуулсан байгаа/

Анхаарах зүйл:13321880_449564918584092_7905797942239184240_n
– Хувьцаа худалдан авах ханшийг 2016.06.10-ны өдрийн Хувьцаат компаниудын хувьцааны хаалтын ханшаар оруулах ба зөрүүтэй оруулсан тохиолдолд бүртгэхгүй болохыг анхаарна уу.
– Хувьцааны багцаа дээрх хугацааны өмнө буюу хойш байршуулсан тохиолдолд оролцогч гэж үзэхгүй болно

Шалгаруулалт:
– Уралдааны дүнг 2016.06.24-ний өдрөөр тасалбар болгон ялагчийг тодруулна.

Шагнал, урамшуулал:
#Тоглогч-3 уралдаанд оролцогчийн Хувьцааны багц нь хамгийн өндөр ашиг өгсөн ялагчийг шалгаруулах бөгөөд дараах байрыг эзлүүлж шагналыг олгоно.

1-р байр: 1 ялагчид 100,000 төгрөгөнд хувьцаа худалдан авах болон 1 жилийн турш шимтгэлгүй арилжаанд орох эрх
2-р байр: 1 оролцогчид үнэт цаасны данс үнэ төлбөргүй нээж, 6 сарын турш шимтгэлгүй арилжаанд орох эрх
3-р байр: 1 оролцогчид Үнэт цаасны данс үнэ төлбөргүй нээж, 3 сарын турш шимтгэлгүй арилжаанд орох эрх

Хувьцааны багц хэрхэн бүрдүүлэх зааврыг www.marketinfo.mn сайтын БОЛОВСРОЛ цэсний ГАРЫН АВЛАГА хэсгээс авна уу.

/Бидний зүгээс та бүхэнд шаардлагатай мэдээллийг тухай бүрт нь хүргэж байх болно/

ТАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ АШИГТАЙ БАЙГ!

Ивээн тэтгэгч компанийн танилцуулга:

ЭРХЭМ ЗОРИЛГО: Брокер, дилер, хөрөнгө оруулалтын бусад үйл ажиллагааг цогцоор Монголдоо төдийгүй олон улсын хүрээнд үлгэр жишээчээр эрхлэх замаар улс орныхоо эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах явдал юм.

КОМПАНИЙН УРИА: “Your Business Spirit…”

КОМПАНИЙН БАРИМТЛАХ ЗАРЧИМ:

Шудрага ёс: “Бумбат Алтай” ХХК-ий үйл ажиллагаанд голч шударга, баримтанд тулгуурласан, түргэн шуурхай, мэргэжлийн ил тод байх зарчмыг баримтална.
Найдвартай байдал: “Бумбат Алтай” ХХК-ий үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж, зөвхөн эзэмшигчийн өөрийн баримтанд тулгуурласан үйлчилгээ үзүүлж, тэднийг үнэн зөв мэдээлэлээр хангаж ажиллана.
Хариуцлага хүлээх: Монгол улсын бүх хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан журам, заавруудад заасан болон өөрийн компанийн дүрэм, үйлчилгээний дотоод журмуудаар хүлээлгэсэн ба хүлээсэн бүх хариуцлагыг хүлээнэ.
Хамран ажиллах боломж
• Брокер дилер – Үнэт цаасны зах зээлд иргэд аж ахуй нэгжид зуучлалын үйл ажиллагаа үзүүлэн ханшийн зөрүүнээс ашиг олох боломжийг нээж өгөх
• Андеррайтер – Дотоодын хөрөнгийн зах зээл дээр шинээр компани хувьцааг санал болгох болон нэмэлт хувьцааг олон нийтэд нээлтэй танилцуулга хийх замаар хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэхэд зуучлах

Хэрэгжүүлэн амжилтай явж байгаа төсөл, хөтөлбөр
• “ХҮННҮ МЕНЕЖМЕНТ” ХК- Нэмж хувьцаа гаргаж олон нийтэд санал болгох төсөл
• “Шинэ хөтөл-28” гэр хороололын дахин төлөвлөлтийн төсөл “ТОБ”ХХК
• “Ховд Агро Парк”ХХК шинэ хувьцаа гарагж олон нийтэд санал болгох төсөл
• “Ховд Нэгдэл” ХК –ны “Ховддоо Хөрөнгө оруулая “ хөрөнгө оруулалтын менежментийн төсөл
• “Дундговь Энержи” дундговь аймгийн Сайнцагаан суманд хэрэгжих сэргээгдэх эрчим хүчний төсөл –Е МОНИЕ ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу…

Манай хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Тэрх цагаан Нуур ХХК байр 101 тоот
Утас: 99022166,99968989, 70112166,
Ховд аймаг
Монгол Улс, Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг 3/60-51, БУМБАТ АЛТАЙ ХХК
Утас: 70432166, 99039140
И-мэйл хаяг: Bumbataltai_21@yahoo.com

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …