“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэл” сэдэвт сургалт боллоо

1465286443_06071

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхтэй хамтран “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэл” сэдвээр шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгууллаа.
Сургалт захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэл, шинэлэг зохицуулалтын талаар онол, практикийн мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн юм.
Сургалтад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт захиргааны процессын шинэ хуулийн үзэл баримтлал, шинэлэг тал, эрх зүйн зохицуулалт, тус шүүхийн шүүгч Д.Батбаатар захиргааны хэргийг тусгай журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа, түүний эрх зүйн зохицуулалт, уг ажиллагаан дахь шүүхийн захиргааны ажилтны оролцоо сэдвээр хичээлийг удирдан явууллаа.
Шүүхийн ерөнхий зөвлөл дээр зохион байгуулагдсан тус сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нийт 40 гаруй шүүхийн захиргааны ажилтнууд оролцов.

Шүүхийн хүний нөөцийн газар

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …