“Евро 2016”-г үзүүлэх тусгай зөвшөөрөл олгогдож байна

13330890_1000119666751776_8347093402200526358_n

Үзэгчдийн тоогоор дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа орох дөрвөн жилд нэг удаа зохиогддог хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-наас эхлэх гэж байна. Европын улс орнуудын шилдэг 24 баг өрсөлдөх, бүтэн сарын турш үргэлжлэх энэхүү тэмцээнийг МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” суваг албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулан хүргэнэ.

МҮОНРТ нь Европын Хөлбөмбөгийн холбооноос энэ удаагийн тэмцээнийг Монгол орон даяар телевизээр үзүүлэх, цахимаар үзүүлэх, тусгай талбайд олон нийтэд үзүүлэх, лого таних тэмдгийг хэрэглэх зэрэг онцгой эрхийг албан ёсоор авсан. Түүнчлэн Оюуны өмчийн газартай гэрээ байгуулж, онцгой эрхээ баталгаажуулсан болно.

Тиймээс “Евро 2016” тэмцээнийг зоогийн газар, уушийн газар, задгай асар зэрэг үйлчилгээний газруудаар олон нийтэд үзүүлэхдээ тусгай зөвшөөрөл авах,  тэмцээний дүрс авах, фото зураг, мэдээлэл ашиглах, тоймыг үзүүлэх, тэмцээний шууд дамжуулалтын үеэр бидэнтэй хамтран ажиллах, бизнесээ сурталчлах, мэдээ мэдээллээ түгээх бол МҮОНРТ-ийн Маркетингийн албанд хандах буюу 86880088 99898291 утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл  аваарай.

МҮОНРТ-ИЙН МАРКЕТИНГИЙН АЛБА

 

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …