“Монгол Улс“ гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

13384881_968426476598652_1427482017_n-2-768x512_700

Монгол Улсаас Австрали Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Австралийн иргэн Петер Сайкэсийн гаргасан “МОНГОЛ УЛС“ гэрэл зургийн цомгийн нээлт ГХЯ-нд боллоо.

Энэхүү цомогт багтсан гэрэл зургууд ямар нэгэн хачир чимэг, гоёлгүйгээр Монгол орны эгэл жирийн амьдралын өдрүүдийг харуулснаараа онцлог болохыг Петер Сайкэс арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэв.

Гадаад хэргийн яамны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын захирал Х.Мандахцэцэг хэлсэн үгэндээ анх 1972 онд Монгол Улс, Австрали Улсын хооронд тогтоосон дипломат харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт өргөжин тэлсээр байгааг онцлон тэмдэглэж, энэхүү ном нь жирийн австрали иргэдэд Монгол Улсыг сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэв.

Эх сурвалж: ГХЯ

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …