Oлон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна

MBankSh

Бизнес, эдийн засгийн сургалтын байгууллагуудын консорциум, Монголбанк болон Монгол улсын их сургууль хамтран өнөөдөр буюу 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Эдийн засгийн шинэ нөхцөл: “Онол ба бодлого” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Корпорайт –3 олон улсын хурлын танхимд зохион байгуулагдаж байна.  Хурлыг нээж тус консерциумын ерөнхийлөгч, Монгол улсын гавъяат эдийн засагч Доктор Г.Батхүрэл үг хэллээ.  Түүнчлэн урилгаар Монголбанкны Дэд ерөнхийлөгч Э.Батшугар, МУИС–ШУС, Эдийн засгийн тэнхимын эрхлэгч Доктор Б.Түвшинтөгс нар оролцлоо. Уг арга хэмжээгээр Монгол улсын төдийгүй олон улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, хэрэгжүүлэх арга замуудын талаар хийгдсэн судалгааны ажил, үр дүнг танилцуулан санал бодлоо хуваалцахаар дотоодын эдийн засагч, судлаачид төдийгүй ОХУ, Япон, Солонгос зэрэг олон улсын судлаачид оролцсон өргөн хэмжээний хурал болж байгаагаараа онцлог юм.
Хурлын үеэр Монголбанкны ерөнхий эдийн засагч, Судалгаа, статистикийн газрын захирал С.Болд Шинэ тэнцвэр: Бидний сургамж юу байв? Цаашид юуг анхаарах вэ?сэдэвт сонирхолтой илтгэлийг танилцууллаа.  Тэрээр илтгэлдээ “Бага, тогтвортой инфляци, санхүүгийн тогтвортой байдал гэсэн суурь үзүүлэлтүүдэд тулгуурласан төлбөрийн тэнцлийн эерэг байдал, алдагдалгүй төсөв болон тогтвортой улсын өрийн харилцан уялдаатай байдал бол өнөөгийн эдийн засгийн шинэ тэнцвэр” гэж онцлон тэмдэглэлээ.  Түүнчлэн Жайка олон улсын байгууллагын төлөөлөгч Доктор Нагаяама.К хурлаар танилцуулсан илтгэлийн үеэр “Бидний хийсэн судалгааны дүнгээс харахад Монгол улсын аялал жуулчлалын салбарын үзүүлэлт 141 орноос 99-р байранд жагсаж байгаа нь хэд хэдэн томоохон шалтгаантай. Аялал жуулчлалыг Монголд тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх бүрэн боломж бий” хэмээн хэллээ.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлын дэлгэрэнгүй хөтөлбөрийг эндээс үзнэ үү.
image2

image3

Хурал өнөөдөр 18:30 цаг хүртэл үргэлжилнэ.

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …