Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл “Нийслэлийн ИТХ-аас 2013 онд боловсролын байгуулагын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 83 байршилд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар тогтоосон. Үүнээс эхний ээлжинд 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг сургууль, цэцэрлэггүй байгаа хороодод барьж байна. Монел Алтан-Өлгий орчимд үүнтэй нийлээд хоёр цогцолбор ашиглалтад орж байгаа бөгөөд энд суралцах хүүхдүүдийнхээ тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор эргэн тойрныг тохижуулж, замыг засварлаж байгаа юм” гэлээ.
Нийслэлийн хэмжээнд сүүлийн жилүүдэд бага сургуулийн хүүхдүүдийг гэрийнх нь ойролцоо сургуульд хамран сургах, цэцэрлэгийн хүүхдүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг эрчимтэй барьж эхэлсэн.
- Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгийн 4,5 дугаар хэсгийн 13-20 дугаар гудамж
- Баруун Алтан-Өлгийн 1-4 дүгээр хэсгийн 21-37 дугаар гудамж
- Бунхан 1-4 дүгээр гудамж
- Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 11-13 дугаар хэсгийн 32-53 дугаар гудамжны хүүхдүүд энэхүү сургууль, цэцэрлэгт хамрагдана.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс