Өнөөдөр 23:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэлх замыг хаана

98282

“Их Монгол улсын гудамжны зам”-ын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд дахин зам хаахаар болжээ. Ирэх долдугаар сарын 15,16-нд болох АСЕМ-ын дээд төвшний уулзалтын хүрээнд бүтээн байгуулалт, тохижилтын ажил ид өрнөж байгаагаас нийслэлийн зарим бүсүүдэд тодорхой хугацаагаар зам хаан засварлаж байгаа билээ. Тэгвэл энэ удаад “Home плаза” худалдааны төвөөс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн уулзвар хүртэлх зам засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа тул өнөөдөр 23.00 цагаас энэ сарын 12-ныг хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо. Түүнчлэн Дүнжингарав худалдааны төвийн урд талын замын хөдөлгөөнийг энэ сарын 14-ний 23 цагаас 17-ны 23 цаг хүртэл түр хязгаарлах юм байна.

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …