Дэлхийн шилдэг эрэгтэй найман баг өрсөлддөг “Дэлхийн цом”-ын тэмцээн АНУ-ын Лос-Анжелос хотноо өнөөдөр өглөө Улаанбаатарын цагаар 07.30 цагаас эхэллээ.
57 кг: Э.Бэхбаяр, С.Батболд
61 кг: Т.Түвшинтулга
65 кг: Г.Мандахнаран Б.Батмагнай
70 кг: Д.Алтангэрэл
74 кг: П.Өнөрбат
86 кг: Т.Үйтүмэн
97 кг: Д.Хүдэрбулга
125 кг: Ж.Чулуунбат нар дасгалжуулагч Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар, Б.Баяраа, Л.Энхбаяр нарын удирдлаганд зодоглож байна.
Манай баг “А” хэсэгт Турк, ОХУ, Гүржийн багтай оноолт таарсан. Манай баг эхний учраа Туркийн багийг 6-2-оор яллаа.
П.Өнөрбат, Ж.Чулуунбат нарын өрсөлдөгч дэвжээнд гараагүй учир шууд ялалт авсан байна.
Өнөөдрийн хуваарийг сонирхуулбал:
Нэгдүгээр тойргийн барилдаан
Монгол – Турк,
АНУ – Энэтхэг
ОХУ – Гүрж,
Иран – Азербайжан
Хоёрдугаар тойргийн барилдаан
Турк – Гүрж,
Азербайжан – АНУ
Монгол – ОХУ,
Энэтхэг – Иран
эх сурвалж:gogo.mn