“Евро2016” сүр дуулиантайгар үргэлжилж байна. Залуусыг олон хоног нойргүй хонуулж сэтгэлд хоногшсон сайхан тоглолтуудыг үзүүлдэг энэ спортын их наадамд Дэлхий тэр чигээрээ дурладаг. Шигшээ багуудын тоглолтууд дуусч өнгөрсөн амралтын өдрүүдээр уламжлал ёсоор улсуудын лигийн тоглолтууд үргэлжлэн явагдаж эхэлсэн билээ.
Өнгөрсөн шигшээ багуудын нөхөрсөг тоглолтын үеэр Францын нийслэл Парис хотод алан хядах үйл ажиллагаа болж олон хүний амь үрэгдээд байсан бөгөөд энэ үйл явдалд олон улсуудын шигшээ багууд хүндэтгэл үзүүлэн тоглолт бүрийн өмнө 1 минут чимээгүй зогсож байсан юм.
Харин тухайн үед Туркд Грек болон Туркын шигшээ багуудын тоглолтын өмнө хүндэтгэл үзүүлж 1 минут чимээгүй зогсох байсан ч Туркын хөгжөөн дэмжигч нар 1 минутын турш чимээгүй зогсолгүй орлилдож байсан нь олон хүмүүсийн дургуйцлыг хүргээд байсан юм.
тэд ийнхүү орилолдсоноо хүндэтгэл үзүүлж байгаагын бас нэгэн хэлбэр хэмээн даажигнажээ. үүнээс үүдэн тоглолтын шүүэбчийн шийдвэрийг эсэргүүцэн Орос Английн хөгжөөн дэмжигчид хоорондоо зодоон хийгээд эхэлсэн юм. Энэ байдал даамжирч Цагдаагийнхан зодооныг намжааж дийлэхгүйд хүрээд байна.
Харин өнгөрсөн амралтын өдөр болсон Францын лиг 1-н Парис Сайнт Жэрмэйны тоглолтын үеэр Францын хөгжөөн дэмжигч нар Туркын хөгжөөн дэмжигч нарт зориулан “Euro 2016 Turkish Fans Not Welcome” гэсэн бичигтэй баннер барьсан байна. Энэ нь өөрсдийг нь үл хүндэтгэсэн Туркын фенүүдэд ирэх онд болох Евро 2016-н үеэр зохион байгуулагч орны хөгжөөн дэмжигч нар тийм таатай хандахгүй гэсэн илрэл гэж үзэж байгаа аж. Мөн уншигчдынхаа хүсэлтээр нээлтийн үйл ажиллагааны хэсгээс хүргэе
Б.Саран