Нийслэлийн долоон сургуульд тусгай зөвшөөрөл олголоо

p1al3kittvkkmfjkhnldltcbe1

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/466 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нэр бүхий 7 сургуульд боловсролын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.
Сургуулийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, сургалтын орчны эрүүл, аюулгүй байдлыг хангаж  ажиллахыг үүсгэн байгуулагч нарт даалгалаа.
Шинээр байгуулагдсан сургуулиудад холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Боловсролын газарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг харьяа дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ СУРГУУЛИУД-ын нэрсийг энд дарж үзнэ үү

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …