Монгол улсын иргэд төрөөс “юуг” хүсдэг вэ

Энэ асуулт маш энгийн хариулттай. Сайхан амьдралыг бий болгох зөв шийдвэр санал санаачлагыг хэрэгжүүлж өгөхийг л хүснэ. Хүний амьдрал маш богинохон. Хэзээ ч мөнх бусыг үзүүлж болох энэ орчлонд нам болон талцаж бие биенээ элдэвээр хэлэхэд дэндүү хайран он жилүүд. Бие биедээ баяр хүргэж чадахгүй болтлоо дорд орсон манай нийгмийн сэтгэлгээ олон нийтийн цахим сүлжээгээр л өрнөж байна. Баярын мэндийг цахим хуудсаар илэрхийлж, цахим ертөнцөд хэдэн мянган найзтайгаар ажилладаг хэрнээ гудамжинд гарахаараа хэнийг ч танихгүй, танихыг ч хүсэхгүй “чихэвчинд” мэдүүлэн явах юм.

527-13887406213qsboufd0g1p8gp2v9f1jeq4h8

Бид эх орондоо байж “гуйлгачин” шиг амьдарч элдэв дээдээр биенээ хууран мэхлэж, өрийн дарамтанд орж энэ орны эзэн нь мөртлөө “хонц” шиг л байх юм.

Иргэд ийн ядуу зөдүү амьдрахдаа энэ төрөөс юу хүсдэг вэ? Бэлэн мөнгө үү. Мэдээж бэлэн мөнгө өнөөдрийн амьдралыг “цэгцлэх” л байх. Гэхдээ ирээдүйд хэрэгтэй юу гэвэл бас л үгүй. Харин ядарсан, сульдсон, зүдэрсэн, ядуурсан, өвчилсөн иргэд энэ төрөөс эдийн засаг нь “+” гарч ард иргэдэд ашигтай байж, эх орон газар шороо нь бүрэн бүтэн байж, ирээдүйдээ өвлүүлж, идэх зүйл өмсөх өмсгөлөөр дутахгүй байхыг л хүснэ.

Монгол төрийн жолоог атгаж байгаа “нөхөд” уул уурхайн баялагийг зөв зохистойгоор хөгжүүлэн ашиглаж, мал аж ахуйг фермерийн төвшинд хөгжүүлж, боловсролтой иргэн бэлтгэхэд энэ төрийн үйлийг “зөв чиглэн” байгаасай хэмээн хүснэ. Шилэн данс эдийн засгийг илэн далангуй болгосон ч хангалтгүй байна. Иргэд төрийн жолоог атган байгаа хэн нэгэнт “итгэх итгэл нь алдарч” байгаа нь нүднээ илхэн.

4ttu6f4205cbdn5vaivvo7is0e_ssTdVvQ

Иргэд энэ төрийн үйл хэргээс юуг хүсдэг вэ? Иргэд уг нь диваажин шиг болгох тухай хэн ч шунаагүй. Хүн шиг л амьдруулах зөв шийдвэр тогтоол, зөв харилцаа, зөв бодлогоор зөв ирээдүйг л бүтээгээсэй хэмээн хүсч байгаа. Ийм л амархан ийм л богинохон өгүүлбэрт багтах амьдралыг л иргэд энэ төрөөс хүсэмжлэн байгаа.

Гэтэл төрийн жолоог атгагчид үүнийг л биелүүлэх хэрэгжүүлэх тал дээр “хүндрэлтэй” юм.

Жишээ нь: Хонгконг 60 жилийн дотор дэлхийд хамгийн өндөр хөгжилтэй Азийн орон болтлоо хөгжсөн. “Хөгжил гэдгийг хүсэх юм бол маш амархан ирдэг” зүйл хэмээн Хонгконгчууд хэлдэг юм билээ.

Японд мөн л хоёр нам хүчин болж хуваагдаж байсан гэдэг. Бие биенээсээ уралдаж хийж, өрсөж амжуулах гэж улайран байгаад улсаа хөгжүүлсэн түүхтэй. Одоо тухайн хоёр нам нь маш эвтэй иргэд нь сэтгэл хангалуун амьдралтай байна.

Энэ бүхний цаана гишүүн болон гарсан нэгнээ “эргүүлэн татдаг” нь сумогийн хэргэмтэй адил “хураагдан” авдагт оршино. “Болзол хангахгүй бол буц” гэдэг энгийн зарчимтай байх юм. Үүнийг л иргэд хүсээд байна энэ төрөөс.

Б.Саран

Ugluu-logo-7

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …