Монголын Оюун Ухааны Академийн 13 тамирчин Малайзын ой тогтоолтын тэмцээнээс 22 медаль хүртэж багийн оноогоороо тэргүүллээ

13442209_1069065926507577_4435118809718267730_n

Монголын Оюун Ухааны Академийн 13 тамирчин Малайзын ой тогтоолтын тэмцээнээс 60 медалийн 22-ыг хүртэж багийн оноогоороо тэргүүллээ.

Малайз улсын Пенанг хотод зохион байгуулагдсан Ой тогтоолтын нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд 8 улсын 97 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд оюун ухаан, сэтгэн бодох чадвараараа өрсөлдлөө.

Тус тэмцээнд манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 13 тамирчин (дунд насны ангилалд 9, бага насны ангилалд 4) Багш дасгалжуулагч Б.Баасандоржийн хамт оролцож 22 медаль хүртлээ.

13407326_1069065936507576_3141356956309356894_n

Бага насны ангилалд өрсөлдсөн /анх удаагаа олон улсын тэмцээнд оролцож байгаа/ Б.Бат-Эрдэнэ “Abstract Images” төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Түүнчлэн өсвөр насны ангилалд Их Мастер Б.Шижир-Эрдэнэ нийлбэр оноогоор тэргүүлж хоёрдугаар байрт БНХАУ-ын тамирчин Li Lin Pei, гуравдугаар байрт М.Төгөлдөр нар тус тус байр эзэллээ.

13427881_1069065776507592_7508783511876838460_n

 Монголын оюун ухааны акедеми өнгөрсөн 5 жилийн хугацаанд оюуны спортын олон төрлөөр олон улсын 37 тэмцээнд оролцож эх орноо дэлхийд амжилттай сурталчлан нийт 504 медаль хүртлээ.

Дашрамд дурдахад хэдхэн хоногийн дараа буюу 6 сарын 24-26 хооронд АНУ-н Сан Диего хотод зохион байгуулагдах “Extreme Memory Tournament” ой тогтоолтын дэлхийн шилдэг 24 тамирчны халз тулаанд манай улсаас 5 тамирчин дасгалжуулагчийн хамт оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

Монголын оюун ухааны акедеми

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …