Өнөөдөр “Аавуудын өдөр”

11603 Өнөөдөр “Аавуудын өдөр” тохиож байна. Манай улсад 2005 оноос эхлэн жил бүр тэмдэглэх болсон энэ өдрийг  аав хүний үнэлэмж үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гэр бүл, үр хүүхэддээ тавих анхаарал халамж, оролцоог дээшлүүлэх зорилгоор Монголын эрэгтэйчүүдийн холбооноос анх санаачилж байжээ.

Өдгөө ес дэх удаагаа тэмдэглэж буй “Аавуудын өдрөөр” Монголын эрэгтэйчүүдийн холбооноос НЦГ-ын харьяа Албадан саатуулах баривчлах төвд түр саатуулагдаад байгаа аав нарт зориулсан арга хэмжээ, мөн Цагдаагийн ерөнхий газрын харьяа Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагчид, тэдний хүүхдүүдийн дунд “Миний хайртай аав ба би ” сэдэвт өдөрлөгийг хамтран зохион байгуулах гэж байна.

Сонирхуулахад, Манай улсаас гадна Англи, Америк, Франц, Япон зэрэг дэлхийн 17 оронд “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ.

Т.Анир

ugluu-logo5

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …