Энэ онд хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, иргэдийг цэвэр цэмцгэр, эрүүл, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хотын гудамж талбайн 25000 метр квадрат талбайг цэцэгжүүлэх юм. Чингисийн өргөн чөлөөнөөс цэцэг тарих ажлыг эхлүүлсэн бөгөөд 350 мянган метр квадрат талбайд зүлэг тарихаас Нисэх, Яармагийн зам дагуух 80000 метр квадрат талбайг зүлэгжүүлж, 3750 улиас модыг эгнээгээр болон бүлэглэх хэлбэрээр тарина.
Ногоон байгууламжийн арчлалтын ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа бөгөөд зүлэг нөхөх болон шинээр тарих газруудад талбай бэлтгэх ажил хийж байна. Зүлэгний үрлэгээг 06 сарын 05-наас 06 сарын 15-ны хооронд хийх юм. Мөн АСЕМ-ийн 13 гудамжинд 5500 мод сөөг тарив.
Нийт 152000 метр квадрат гудамж талбайд хөрс ариутгах, 170000 мод сөөгөнд хортон шавьжтай тэмцэх наалдуулагчийг 7-10 хоног нааж, 3500 эм улиасны үрийн молцогийг гараар түүж цагаан унгарил хийсэлтийг багасгах ажлуудыг хийж байна. Энэ сарын 20-ноос зэрлэг ургамлыг устгах, мод, бут сөөг, ургамлан хашлагыг засч хэлбэржүүлэх ажил хийнэ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба