Цэвэр ус, цэвэршүүлсэн ус, крантны уснаас илүү юу?

1465804183_sta

Сүүлийн үед хаалгыг чинь тогшоод ямар ус хэрэглэж байгааг чинь туршиж үзүүлэх саналыг тавьж байна уу? Усны цоргоос чинь авсан ус бодис тусаамагц булингартай, гэдэс дотрыг чинь өвчлүүлэх хэмжээнд муу ус ууж байна гэж ухуулж байгаа биз. Эцэст нь эрүүл мэндээ бодоод ус цэвэршүүлэгч шүүлтүүрийг авч, усны цоргондоо суурилуулахыг тэд хүсдэг. Гэхдээ тэр нь өндөр үнэтэй. Авъя аа, мөнгө хэцүү. Больё оо, эрүүл мэнд хэцүү сэтгэлд сэв суучихдаг биз. Таныг тайвшруулахад өнөөгийн бидний ундандаа хэрэглэж буй ус стандартад нийцсэн шууд уух хэрэглэж болохуйц баталгаатай ус гэдгийг Ус сувгийн дарга асан С.Үнэн хэлжээ. Энэ талаар сэтгүүлч Г.Алтантүрүү түүнээс байцаасан байна.

“Ус олборлон, дамжуулах тусгай зөвшөөрөл бүхий байгууллага нь гүний худгаас усыг олборлоод, ариутгал, халдваргүйжүүлэлт хийдэг. Үүний дараа дээж авч, усны лабораторит шинжлэн “Ундны ус, Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2005” стандартад нийцэж буй эсэхэд хяналт тавьсны үндсэн дээр төвлөрсөн шугамаар түгээж, хэрэглэгч Та бүхэнд хүргэдэг. Иймд төвлөрсөн шугамаар түгээж буй ундны усыг заавал ус цэвэршүүлэгчээр шүүж хэрэглэх шаардлагагүй” гэдгийг ч мэргэжлийн хүмүүс хэлж байна. Өнөөгийн бидний хэрэглэж буй усны талаар С.Үнэн ийн ярьсан байна.

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …