Орчин үеийн бүжгийн хэмнэлийг мэдрүүлэх”UВ Dance” festival энэ сарын 19-нд Чингисийн талбайд болох гэж байна. Энэхүү наадмыг Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд уг наадамд чөлөөт бүжгийн 50-60 хамтлаг оролцох гэнэ. UB Dance festival-д Өвөрмонголын Хөх хот Шинжаан, ОХУ-ын Буриад, Тува улсаас бүжгийн хамтлагууд оролцох хүсэлтээ ирүүлсэн байна.
Энэ жилийн тэмцээнд рэп, хип хоп, брейк, электро бүжгээр өрсөлдөхөөс гадна салса бүжгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах юм. Тэмцээнийг Солонгос, Япон, Монголын шүүгчид шүүх бөгөөд нийслэлийн Соёл урлагийн газар “Улаанбаатар чуулга”-тай хамтран зохион байгуулах юм байна.
Г. Нараа