Л.Эрдэнэчимэгт хүрсэн “шантааж” Монгол эрчүүдийн “жудагийг” илтгэх шиг болов

Сонгуулийн эргэн тойронд самбар урлаа, худал ярьлаа, ухуулагч нар хаалга “балбалаа”, элдэв зүйл “тараалаа” мэтээр шуугиан дэгдэж л байна. Энэ дундаас хамгийн их анхаарал татсан ёс зүйгүй загнасан нь Л.Эрдэнэчимэг гишүүний төрийн ордон архи ууж, тамхи татаж байгаа бичлэг байлаа. Үнэхээр ёс зүйгүй юм. Дээгүүрээ булхиатай гэж хүмүүс ярьдаг ч арай ийм гэж санасангүй.

2020

Эрүүл саруул хамт олонтой яваа хүнд “уух шалтаг” хаа мунддаг билээ. Хамт олны баяр, хурим найр, төрсөн өдөр, тэмдэглэлт баяр, байгууллагын ой гээд дурдаад байвал тоймгүй олон. “Архигүй бол ажил амжихгүй” мэтээр өмөөрөн ярьж л байдаг. Соц нийгмийн үеэс л тийм яриа гардаг байсан санагдана. Харин сэтгүүлч Б.Алтаншагай, Х.Бат-Ялалт нар арай л “ёс бус” үйлдэл гаргалаа. Өөрсдөө ийм атгаг санаатай байж яаж төрийн үйлийг эрхлэх гэж байгаа хэрэг вэ? Эмэгтэй хүн, эх хүн, эх орны иргэдийн сонгосон гишүүн хүнийг хүн бүрийн хийдэг үйлдлээр нь “хэн ч биш” болгоно гэвэл худлаа. Б.Алтаншагай, Х.Бат-Ялалт нар өөрсдөө их “ариухан” түүхтэй хүмүүс гэвэл түүн шиг “үлгэр” бас байхгүй. Архины хэрэглээнээсээ болоод ажлаа ч хийж чадахгүйд хүрч хэсэг завсардаж байсан хүн.

04cc080c0969d388136c91fd3670e771_1200

Одоо харин архины эмчилгээнд явсан байж болох ч “сурсан занг сураар боддоггүй” гэдэг байхаа. Эмэгтэй хүний хувьд Л.Эрдэнэчимэг нэр дэвшигчийг өмөөрч байна. Ямар ч түүхэндээ Монгол улс эмэгтэй хүний ухаан оролцоогүй шийдвэр гаргаж байсангүй. Чингис хаан хүртэл хатдынхаа үгийг сонсож зарлиг юугаан буулгадаг байсан түүхтэй. Монгол улсын түүхэнд эрэмгий зоригт дайчин хатдын түүх тэмдлэглэгдэн үлдсэн байдаг. Ер нь энэ дэлхий эмэгтэй хүнгүйгээр хэр удаан оршин тогтнохыг хэлж мэдэхгүй юм. Хүмүүний төрлийг олж төрсөн хоёрхон төрөлд хүйсийн ялгаанаас болж нэгнийгээ хэн ч “биш”-ийн байранд аваачина гэвэл бас “үлгэр” байх. Ард түмэн нүдтэй, ард түмэн ухаантай.

Б.Алтаншагай, Х.Бат-Ялалт нарын энэ үйлдлийн хариуд ард түмэн Л.Эрдэнэчимэгийг үзэн ядах, үзэн “ядуулах” төлөвлөгөө байсан байх, харин ч эсэргээрэй ард түмэн залуу хүн, Монгол эр хүн ийм “жудаггүй” болж хувирсны томоохон илрэл хэмээн тэр хоёр залууд “эгдүүцлээ”. Сонгуулиар эмэгтэй нэр дэвшигчдийг доош нь хийх гэсэн оролдлого нь өөрт нь нэг тойрогт өрсөлдөж байгаа хүний хувьд “санал хураалтанд нөлөөлөх байх” гэж үзсэн байх ч иргэд тийм байр суурьнаас хандсангүй.

87206_main

Харин ч Ардчилсан оронд эмэгтэй хүний байр суурь эх орны хөгжил цэцэглэлтэнд томоохон байр суурьтай байдгийг энэхүү “айдас” нь харууллаа гэх. Ардчилсан оронд эмэгтэй хүн төрийн жолоо атгалцсан түүх гэвэл тоймгүй гэхдээ өнөөдөр дэлхийд Солонгос, Герман, Бразил, Америк… гээд маш олон оронд эмэгтэй хүний дуу хоолойг сонсдог байхад манайд УИХ-ын сандалд суух гэсэн хүсэлдээ автан “доромжлох” өнгө аястай зүйлийг харуулж байх юм.

Би эх хүн, сэтгүүлч хүний хувьд дүгнэхэд: Монгол улсын сонгууль өгөх насны бүх эмэгтэйчүүд Б.Алтаншагай, Х.Бат-Ялалт тэргүүтэй хүмүүс Монгол эрчүүдийн жудаг, үнэ цэнэ ийм дор орсныг харууллаа хэмээн “эгдүүцэж” байх шиг. Уг нь Монгол эр хүн ийм байдаггүй, байгаагүй, байх ч үгүй түүхтэй юмсандаа.

Б.Саран

Ugluu-logo-7-2

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …