Ард иргэдээ “яс горьдсон нохой” гэж бодоогүй биз дээ

b985e9783f91fe9d84f317d64006fdd8bc5b094c

Ажиллах хүчний судалгаанд 2016 оны нэгдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 143.5 мянган хүн ажилгүй хэмээн бүртгэгджээ. Тэдний дийлэнх нь эмэгтэйчүүд байна. Мөн ажилгүй байгаа иргэдийн 59 хувийг 18-34 насны залуучууд эзэлж байна гэсэн судалгааны дүн гарчээ.

Судалгааг харахад уул уурхай болон мал аж ахуй, газар тариалан гээд хүний хүч хөдөлмөр шаардсан баялаг ихтэй Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Дундговь, Дорнод, Увс, Дорноговь, Төв, Орхон, Булган аймаг гэх зэрэг орон нутагт ажилгүй залуусын тоо их байна.

Дэлхийд гайхагдсан баялагтай манай улсын гурван сая иргэний ажил хөдөлмөр эрхлэх насныхан хэд билээ. Уул уурхайн баялаг ихтэй гэх аймгуудад ажилгүйдэл их байна гэх судалгаа гарсан нь байгаа баялагаа зохицуулаад цөөхөн иргэдээ ажилтай орлоготой байлгаж чадахгүй байгаа эрх баригчидтай холбоотой. Нөгөөтэйгүүр ажилгүйдэл нь ажлын байр байхгүй гэхээс гадна ажил хийх сонирхолгүй бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүсийн тоо нэмэгдсэнтэй холбооотой гэлтэй.

Улс орны ядуурал хувь хүний хөдөлмөрч байдлаас шалтгаалдаг. Гэвч манай улс төрчид эрх баригчид ард иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож байна. Учир нь нийгмийн халамж нэрээр олон төрлөөр бэлэн мөнгө тараасан. Удаахь үйлдэл нь сонгуулийн өмнөхөн  гурав тасалж өгнө гэж буй хувьцааны 30 хувь болох 300 мянган төгрөг. Энэ мөнгө өлсөж ядарч байгаа иргэдэд өнөө маргаашдаа нэн чухал. Гэхдээ алс ирээдүйд хор хохиролтой гэдгийг бодох сөхөө алга.

Ардчилсан намаас санаачлан хэрэгжүүлж байгаа энэ үйлдэл нь одоогоор “өглөг” мэт харагдавч  дөрвөн жилийн дараа гэхэд “өр” болно гэдгийг хэлж байгаа хүн ч цөөнгүй байна. Сонгуулиар шоу хийж болох ч ядарсан ард иргэдээ “яс горьдсон нохой” мэт үзэж байгаа нь харамсалтай. Тэрний оронд иргэдээ ажилтай, орлоготой амьдрахад нь туслах төсөл хөтөлбөрүүд санаачлан хэрэгжүүлбэл ямар вэ.

Х.Угтах

Ugluu-logo-7-2

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …