Хүүхдийн хатгаа өвчний вакцин “хүндрэл” ихтэй байна

Учир нь нярай хүүхдүүдэд энэ сараас эхлэн хатгаа өвчний вакцинийг хийж байгаа гэнэ. Энэхүү вакцин нь олон эмэнд дасамтгай хатгаа өвчнөөс сэргийлэх зорилготойгоор хийгдэж байгаа ч вакцин хийсэн даруйдаа халуурах, бөөлжих, суулгах байдал ихээр илэрч хүүхдийн биеийг тавгүйтүүлдэг байна.

mt14mm4csalbrrlrcuq98cpsg

Вакцинийг хийх нь хүүхдийн өвчлөлийг бууруулах болохоор эцэг эхчүүд сонгож байгаа хэрэг.Хүүхдийн эмнэлгүүд нярайн тасагт вакцинаасаа болж хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд ирэх өвөл утааны бохирдол эхэлж, ханиад томуу газар авахад хатгаа болтлоо хүндрэхгүй байх үйлчилгээтэй юм байна.

Бид 2016 он гарсаар ямар нэгэн өвчлөлөөр 814 хүүхдийг бурханы оронд нь “буцаасан” тоон үзүүлэлт байна.  Үүнд вирусын гаралтай ханиаднаас үүдэлтэй хатгалгаа өвчин дээгүүр байр эзэлж байна. Бид энэ их утаа, өвчин, стресстэй нийгмийн дундуур хүн болоод ирсэн үрсээ зүй бусаар алдаж байгаа нь “эмгэнэлтэй”.

b73265a52b86347ebig

Тэгвэл ардын анагаах ухаанд хүүхдийн биеийн асаргааг тусгайлан заасан байдаг, ардын эмчилгээнд хатгаа болсон хүүхдийг зуны дэлгэр цагт айраг цагаагаар эмчилж тэнхэрүүлдэг. Ардын бор аргаар хүүхдээ асрах нь дахин хатгаа тусах эрсдлийг бууруулна. Танд араах хэдэн аргыг талбарлан хүргье:

Айраг гарах цагаар айргаар биеийг нь арчиж наранд шарах, адууны махаар уушгин тус газар нь жин тавьж хонуулах, хойлог шувууны махаар арчих, адууны махны өөх идүүлэх, хөл нүцгэн явуулах, наранд биеийг нь шарах, шар сүүнд оруулах, хар цайнд оруулах, ясны шөлөнд хэвтүүлэх зэрэг аргыг хэрэглэж байсан түүхтэй. Үүнээс хамгийн их дархлааг сэргээж чийрэгжүүлэх арга нь голын ус бүлээдсэн үед голын усны урсгал сөргүүлэн барих аж. Энэ нь тархи толгойг амрааж, усан массаж болохын дээр булчин зангирах, сэтгэл санааны стресс, өвчдөмтгий байдал зэргийг засдаг аж. Мөн усны урсгал сөргүүлэн барьсан хүүхэд уртаар амьсгал авдаг ба хаанаас ч орлуулашгүй уушгины дасгал гэнэ.

Ийнхүү эгэл ардын эмчилгээгээр зуны богинохон хугацаанд хүүхдээ эмчлэн тордох нь ирэх өвөл хаиад болон ханиаднаас үүдэлтэй хатгалгаа өвчинд нэрвэгдэхгүй байх өндөр магадлалтай. Тиймээс зуны дэлгэр цагт хүүхдээ сайн тордож аваарай. Байгаль өөрөө анагаах шидтэй.

Б.Саран

Ugluu-logo-7-2

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …