Монголчуудын өв соёл- монгол нум 3000 жил” үзэсгэлэн нээлтээ хийлээ

599a503sohu695he1f5bv8kkkr4158714272016-06-13-09-23[www.urlag.mn]

Монгол нум сумны хүч чадал, алсын цэцтэй тусгалын нууцыг эрдэмтэн судалсаар ирсэн байна. Ялангуяа, Монголоос нээн илрүүлсэн дундад зууны агуйн оршуулгад дагалдуулсан нум сум, эдлэл хэрэгслэлүүд гайхамшигтай сайн хадгалагдаж үлдсэн байдаг нь түүний технологийн нууцыг тайлахад онцгой ач холбогдолтой юм. Монгол нум олон мянган жилийн турш хөгжиж, хүнд бэрх шалгуурыг даван туулсаар өнөөг хүрчээ.

Монголчууд их байлдан дагууллын үедээ сумны үзүүрт гал асааж түймэр тавих, хор түрхэж хордуулах, дуут сумаар үймээн сандраах зэрэг олон байдлаар зохицуулан хэрэглэж байжээ. Энэхүү “Монголчуудын өв соёл – Монгол нум 3000 жил ”үзэсгэлэнд Монголын Үндэсний Музейн сан хөмрөгт хадгалагдаж буй шинэ чулуун зэвсгийн үеэс эхлэн XIX зуун хүртэл үеийн олон гайхамшигтай олдворууд буйгаас гадна Монгол улсын Гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун, Монгол Улсын Гоц мэргэн Ж.Баттөмөр, Хүндэт мэргэн, нум урлаач Т.Батмөнх, С.Болдбаатар /нум сум урлаач, “Хөвчит нум” ХХК-ийн захирал/ нарын нум сум, хэрэглэл, Л.Мөнхийн /нум сум урлаач, судлаач/ хувийн цуглуулга болон шинээр туршиж сэргээн үйлдсэн 300 гаруй үзмэрүүдийг анх удаа  дэлгэн үзүүлж байна.

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …