Хятадууд Чингис хааны тухай “Эцсийн аллага” хэмээх кино бүтээжээ

  Бид Чингис хааны тухай доривтой ганц түүхэн кино хийж амжаагүй байтал урд хөршүүд маань аль хэдий нь олон ангит болоод хэд хэдэн уран сайхны кино хийчихээд байна.

Хамгийн сүүлд гэхэд Чингис хааны түүхтэй холбоотой “An End to Killing” нэртэй киног 2013 оны 5-р сарын 22-нд албан ёсоор кино театруудаар гаргаж эхэлсэн байна. “An End to Killing” киног өнгөрсөн 2012 оны “Бусаны кино наадам”-д анх гаргаж байжээ.

Кинонд 13-р зууны Монголчуудын Европ, Азийг хамарсан их байлдан дагуулалтын үеэрх аллагыг Daoist лам Qiu Chuiji (тэрээр хятадын таоизмын тэргүүн байсан) их эзэнтэй уулзаж зогсоож байгаа тухай гардаг аж. Сонирхуулахад киног ойролцоогоор 15 сая ам.доллараар бүтээсэн байна.


Санал болгох мэдээ

“Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …