Олон жилийн хардалтанд цэг тавьлаа

1465977969_c7426cd9af345366f1e8d369e5acccd827d16e37

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хардах эрхэнд халдаж нухчин дарах чин хүсэлтэй улс төрч, олны танил эрхмүүдийн хонзогнолтой “гомдол” дөрөвдэх засаглалд заналхийлсээр байгаа. Тэгвэл ХАХНХЯамны сайд С.Эрдэнэ хардах эрхэнд халдалгүй, 4 жил чимээгүй явсаны эцэст хийсэн ажлаараа өнгөрсөн хугацааны хардалтын эргэлзээг бүрэн тайллаа.

Өнгөрсөн хугацаанд С.Эрдэнийн хүүгийн хувийн бизнес болох Шонхор барилгыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрээр төрийн мөнгөөр барьсан мэтээр ойлгуулах төлбөртэй захиалгат мэдээллүүд тарсан цагаас эхлэн сэтгүүлчид энэ сэдвээр өөрсдийн таамаг, хардалтыг дэвшүүлсээр ирсэн. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн асуудлаар дөрвөн жил бүх хэвлэл мэдээллээр хардуулж бичүүлэхдээ нэг ч сайтыг хаалгах нь байтугай гомдол гаргаж үзэлгүй өдийг хүрч өнгөрсөн өдрүүдэд уг асуудалд цэг тавьж, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төдийгүй тэдний ар гэрийн хувьд баярт үйл явдал боллоо.

Уг ажлыг тасралтгүй 3 жил хөөцөлдсөний эцэст Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төвийн барилгын ажил эхлүүлэх гэрээнд 2016.06.13-ны өдөр гарын үсэг зурлаа.

1(22)

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол Улсад анх удаа баригдах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төвийн барилгын ажил эхлүүлэх гэрээнд 2016.06.13-ны өдөр гарын үсэг зурлаа.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин, ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэл, БНХАУ-ын Худалдааны яам олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны товчооны дарга Сун Вэйрэн болон албаны бусад хүмүүс оролцов.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төв нь 250 ортой амбулаторийн нөхөн сэргээх төв, хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг илрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт сэргээн засах эмчилгээнд хамруулах, тэдэнд зориулсан энгийн ортопедийн туслах хэрэгсэл хийж өгөх, эцэг эхчүүд, гэр бүлийхэнд зориулсан сургалтыг зохион байгуулах зэрэг үйлчилгээ үзүүлэх юм.
3(26)
Мөн сэргээн засах чиглэлийн эмч, мэргэжилтнүүд, нийгмийн ажилтан, багш нарт зориулсан сургалт, судалгаа, шинжилгээний ажлууд хийгдэх цогцолбар төв байх юм. нь, нөхөн сэргээх газар, захиргааны газар, нөхөн сэргээх сургалт, хэвтүүлэн эмчлэх тасаг, ложистик үйлчилгээ зэрэг төхөөрөмжүүдтэй цогцолбор төв байх юм.
Төвийн барилгын ажлыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 7 сарын 31 өдрөөс өмнө эхлүүлж, 2,5 жилийн хугацааанд дуусган ашиглалтанд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Барилгын нийт талбайн хэмжээ ойролцоогоор 14,990 квадрат метр байх юм байна.
эх сурвалж: ask.mn

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …