Оюутан цагдаа арга хэмжээ хэрэгжиж эхэллээ

13417479_549325165274060_3351892727580699060_n
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Оюутан цагдаа” арга хэмжээг уламжлал болгон 3 дах жилдээ Улаанбаатар хотын цагдаагийн газраас албан ёсоор өнөөдөр  нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Иргэд, гадаадын жуулчдыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оюутан, залуусыг татан оролцуулах зорилгоор “Оюутан цагдаа”-гаар ажиллахаар судлагдсан их, дээд сургуулийн 110 оюутантай гэрээ байгуулан 6-8 дугаар сард ажиллуулна.

13407153_549325438607366_2256268422684459173_n

“Оюутан цагдаа”-г ажиллуулснаар Нийслэл хотод аялал жуулчлалаар ирж байгаа гадаадын иргэд, жуулчид өөрийн хэрэгцээт мэдээлэл, дэмжлэг туслалцаа, зөвлөгөөг авдаг болсон үр дүнтэй, ач холбогдолтой ажил болж байна.

13418977_549325425274034_2391303892539132844_n

Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээллийн Төв

Санал болгох мэдээ

Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо

Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор хиймэл оюунд (AI) суурилсан …