Хатуу хог хаягдал боловсруулах шинэ технологитой танилцаж, улаанбаатар хотод нэвтрүүлэх талаар санал солилцлоо

p1ala3uh2a1je24np198bmfh1fqn1

Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал нар “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент Хотын Nexus” төслийн дэмжлэгтэйгээр Герман улсад ажлын айчлал хийж байна. Айчлалын үеэр Германы Мюнхэн хотод хоёр жилд нэг удаа болдог IFAT 2016 байгаль орчны салбарын томоохон яармагт оролцож хатуу хог хаягдал боловсруулах, цэвэр бохир усны цэвэрлэгээний сүүлийн үеийн технологитой танилцжээ.
Тухайлбал Германы Bergmann компанийн жижиг цэвэрлэх байгууламж, Bilfinger компанийн ариутгах татуургын вакум технологи, Ultrawaves компанийн бохирын лаг боловсруулах технологийн ажиллагаатай танилцан Монголд шинэ техник технологийг нэвтрүүлэх талаар ярилцаж хамтран ажиллахаар санал солилцсон байна.
Форумаас 2030 он хүртэлх “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхэд дэлхийн хотууд голлох үүрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч, тэдгээрийн эрх мэдлийг дээшлүүлэх, иргэдийн тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх, хотын хөгжлийг цогцоор нь хэрэгжүүлэх зэрэг “Берлины Зөвлөмжүүд”-ийг гаргасан байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …