Улаанбаатар хотод 110 оюутан цагдаа ажиллаж эхэллээ

p1ala7leukbacfgh1ediovj17fh2

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Жуулчдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Оюутан цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Тус хөтөлбөрийг нийслэийн ИТХ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газраас Монголын Оюутны холбоотой хамтран 3 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм.

“Оюутан цагдаа” нь иргэд, гадаадын жуулчдыг гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг зөрчлийг шуурхай шийдвэрлэх, тэдэнд шаардлагатай тусламжийг үзүүлэх үүрэгтэй. Энэ жил нийслэлийн 7 дүүргийн 55 чиглэлд “Оюутан цагдаа”-гаар ажиллах 110 оюутантай гэрээ байгуулсан бөгөөд 06 сарын 15-наас 08 дугаар сар хүртэл ажиллана.

“Оюутан цагдаа”-г ажиллуулж эхэлснээр Улаанбаатар хотод аялал жуулчлалааар ирж байгаа гадаадын иргэд, жуулчид өөрийн хэрэгцээт мэдээлэл, дэмжлэг туслалцаа зөвлөгөө авч, Улаанбаатар хотод байрлалтай аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой газар, үйлчилгээний байршлын талаарх шаардлагатай мэдээллийг авдаг болсон нь үр дүнтэй ажил болж байгаа юм.

p1ala7leuk1pem99g1s0815v4oea1

13417479_549325165274060_3351892727580699060_n

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …