Манай улсад төрийн тодотголтой 60 мянган ажиллагсадтай 80 гаруй төрийн өмчит компани бий. 11 триллионоор хэмжигдэх хөрөнгөтэй энэ их айл ашигтай гэхээсээ илүүтэй хасах руу жирийчихдэг гэмтэй. Манайд сонгуулийн үр дүнд хаа байсан Багануурын уурхайн захирал солигддог. Тэгвэл “Мон-Темасек” загварын ачаар намын үзэл суртал дээрх төрийн өмчит компаниудад нүүрлэхгүй нь. Өөрөөр хэлбэл цэвэр бизнесийн зарчмаар ТУЗ нь захирлаа томилдог хувийн хэвшлийнхний эрүүл тогтолцоогоор ажиллаж эхлэх юм. Хэн нэгэн дарга яамны сайдын лобби, бизнесийн шахалтаас төрийн өмчит компани ангижирах эхлэлийг тавих нь эрчимжүүлэлтийн хамгийн том хувилбар. Наад зах нь өмнөх засгийн үеэс алдагдал багассан хэмээн ярих дарга нараас салж, жинхэнэ бизнесийн марафон руу шилжих нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл хасах мөнгө үйлдвэрлэж буй энэ олон төрийн өмчит компанид дугуй шахах гэсэн дарга нарын дараалал “огцорно” гэсэн үг. Үүнийг бүрдүүлэхийн тулд Сингапурын Темасек загвар манайд хэрэгтэй. Яг манайх шиг асуудалтай тулгарсан Сингапур улс 40 жилийн өмнө “Темасек”-ийг байгуулан төрийн өмчийн компаниуддаа энэ цаг мөчөөс эхлэн төрөөс онцгой үүрэг өгөхгүй. Та нар төрийн өмнөөс онцгой эрх эдлэхгүй. Татвараа төл, ногдол ашгаа төрд өг хэмээн тусгаарлажээ. Тэр үед манайх шиг хасах мөнгө үйлдвэрлэдэг байсан хоёр авиа компани нь эдүгэ дэлхийн “топ” болтлоо хөгжөөд байна. Мөн бие даан гарсан компаниудын 20 гаруй хувь нь хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжиж буй юм. Өнөөдөр Сингапурын Темасек 250 тэрбум ам.долларын нөөцтэй болжээ. Үүнтэй адил манай төрийн өмчит компаниуд хөгжих боломж бий. Эдийн засагчдын зүгээс энэ алхмыг хамгийн зөв зүйл гэдэгт санал нэгддэг.
“Мон-Темасек” буюу Сингапурын жишээнээс суралцах зүйл манайд их байна
Ugluu.mn