Нийслэлийн төрөх эмнэлгүүдийг өргөтгөжээ

1466043224_p1ala8f9ueiceb521c1l1u97191h2_700

Нийслэлийн хэмжээнд эхчүүд болон нярай хүүхдүүдэд үйлчлэх төрөх эмнэлгүүд хүрэлцээгүй байсан бөгөөд 2012-2015 онд нэгдүгээр төрөх, гуравдугаар  төрөх эмнэлгүүдийг өргөтгөн хүчин чадлыг нь нэмэгдүүлжээ.

Гуравдугаар төрөх эмнэлэг буюу “Амгалан” амаржих газар нь 45 ортой жилдээ 6 000 эх төрж, 10 000 эх хэвтэн эмчлүүлдэг байсан байна. Тус эмнэлэгийн барилгыг өргөтгөж 7 давхар болгож, орчин үеийн тоног төхөөрөмж аппартаар хангаснаар гуравдугаар төрөх нь 412 өрөө, 150 ортой болж хүчин чадал нь гурав дахин нэмэгдэж, ачаалал ихтэй үед орны тоогоо 100-аар нэмэгдүүлэх боломжтой болжээ. Харин “Өргөө” амаржих газар буюу нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлгийг өргөтгөснөөр 150 ортой  болж, 100 орыг нь эмэгтэйчүүд, 50 орыг  нь нярайд зориулан тохижуулжээ.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …