Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах төслийн бүтээн байгуулалтын ажил 20 хувьтай үргэлжилж байна

p1alabnbaa1p3n2f17g01ej8nm74

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсгийн 8.4 га талбайд “Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” төслийн ажил үргэлжилж байна. Одоогоор бичил цэцэрлэгт хүрээлэнгийн газар шороо, зам барилга, ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажил 20 орчим  хувьтай байна гэж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс мэдээллээ. Энэхүү төслийг “Ази Номхон далайн ойн нөхөн сэргээлтийн сүлжээ” төрийн бус байгууллын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бөгөөд  тус байгууллагын төлөөлөгчид болон БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид  2016 оны 06 сарын 13-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зочилж байна. Тэд  цэцэрлэгт хүрээлэнд хийж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яам, Үндэний цэцэрлэгт хүрээлэнгийн холбогдох мэргэжилтнүүдтэй цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох юм байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд усан сан, явган хүний болон дугуйн зам, авто зогсоол, чулуун баримал, орчны тохижилт, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт бүхий ботаникийн бичил цэцэрлэг байгуулах ажлыг 9 дүгээр сард дууcгахаар төлөвлөжээ.

p1alabnbaafmnmjc19q412j4104b1

p1alabnbaa10af1bgeu6a1cod7l73

p1alabnbaam3525r1b1316ojqp12

p1alac4ba97q7lq012fb1lr012sk2

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …