Зүүн хойд азийн хотын дарга нарын форум 08 сарын 4, 5-нд улаанбаатар хотод 3 дахь жилдээ болно

p1ala58l1p11i0h9p18s5pe71vtl1

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг Улаанбаатар хотноо 2014 онд анх удаа зохион байгуулсан. Тус форумаар “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдвээр Зүүн хойд Азийн хотын дарга нар туршлага солилцож хамтарсан мэдэгдэл гаргасан юм.
Төлөөлөгчид Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, томоохон зорилт хөтөлбөрүүд, шинэ санал санаачилгыг дэмжээд цаашид бүс нутгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг тогтмол зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Харин 2015 оны 9 сард Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг “Хотын ногоон хөгжил” сэдвээр Улаанбаатар хотод зохион байгуулсан.  Энэхүү форумд бүс нутгийн 6 улсын 9 хотын дарга, орлогч, холбогдох албаныхан болон олон улсын байгууллагууд  оролцож, хамтарсан илтгээлт гаргаж, НҮБ-ийн нэгдсэн чуулганд өргөн барьсан юм.

Энэ жил Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг 3 дахь удаагаа “Хотын эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, чиг хандлага”  сэвдийн дор 2016 оны 08 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа.

p1ala58l1p1ugd1cv6c615u2m292
Захирамжаар “Хотын эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, чиг хандлага” сэдэвт хуралдааны бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлав. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Нарийн бичгийн даргаар нийслэлийн Байгаль, орчин ногоон хөгжлийн газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн дарга Х.Марат ажиллах юм.

Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумын “Хотын эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, чиг хандлага” сэдэвт хуралдааныг зохион байгуулах хөтөлбөр гаргаж, ажлын хэсгийг нэгдсэн удирдлагаар хангаж, ажлын үр дүнг нийслэлийн Удирдлагын зөвлөлд танилцуулж ажиллахыг ажлын хэсгийн дарга Т.Бат-Эрдэнэд үүрэг болголоо.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …