АСЕМ-д зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн НҮБ-ын байранд нээгдэв

IMG_4274-768x576

 “The Spirit of Eurasia” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа Нью-Йорк дахь НҮБ-ын Төв байранд 6 дугаар сарын 13-нд болов. Энэхүү үзэсгэлэнг Улаанбаатар хотноо болох АСЕМ-ийн Дээд түвшний уулзалттай холбогдуулан Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар,  Ази, Европ ТББ-уудын сүлжээ (Asia Europe NGOs Network) байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм.

Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд, Нидерландын Элчин сайд, Байнгын төлөөлөгч Карл ван Оостером, Италийн Элчин сайд, Байнгын төлөөлөгч Себастиано Карди, Ази, Европ ТББ-уудын сүлжээ байгууллагын тэргүүн Жузеппе Сержи нар үзэсгэлэнг нээж, үг хэлэв.

Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ АСЕМ байгуулагдасны 20 жилийн ойгоор Монгол Улс АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтыг эх орондоо зохион байгуулж буйг тэмдэглээд энэхүү чухал үйл явдлын хүрээнд АСЕМ-тай холбогдсон үзэсгэлэнг НҮБ-ын Төв байранд зохион байгуулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой болохыг онцлов.

Гэрэл зургийн үзэсгэлэнд АСЕМ-ийн гишүүн орнуудаас ирүүлсэн гэрэл зургуудыг оролцуулж байгаа бөгөөд хоёр үе шаттай явагдана. Эхний шат 6 дугаар сарын 13-25-нд, хоёр дахь шат 7 дугаар сарын 11-16-нд тус тус НҮБ-ын Төв байранд гарна.

IMG_4289-768x512

IMG_4271

IMG_4265-1024x768

Гадаад хэргийн яам

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …