14 дүгээр сургуулийн шинэ барилгын шавыг тавив

527-146606201113413626_607966042696460_7259816688885696471_n

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хо Ши Миний нэрэмжит Улсын тэргүүний 14 дүгээр сургуулийн шинэ барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо.
Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хаонг Дүан Тхинь, багш сурагчид, эцэг эхийн төлөөлөл албаны бусад хүмүүс оролцов.
Тус сургуулийн захирал Б.Цэцгээ, “Өмнөх барилга нь 1957 онд ашиглалтад орж, 60 орчим жил ашиглаад 2013 оноос таазнаасаа нурж эхэлсэн. Сургуулийн барилгыг МХГ-аас 3 жилийн өмнө  “Ашиглах боломжгүй” гэсэн дүгнэлт  гаргаж акталсан.
Түүнээс хойш манай сургуулийн сурагчид 4 сургууль дамжиж хичээллэж байна. Шинэ барилга ашиглалтад орсноор дэлхийн стандартад нийцсэн Монголын хамгийн том ерөнхий боловсролын сургууль болох юм” гэлээ.
Засгийн газар 1500 хүүхдийн багтаамжтай тус барилгад 10 тэрбум 787 сая төгрөгийг төсөвлөжээ. Барилгын гүйцэтгэгчээр “Цамхаг констракшн” ХХК шалгарсан бөгөөд ирэх оны 8 дугаар сард ашиглалтад оруулах юм.
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …