Олон улсын бүжигчид ням гарагт Чингисийн талбайд өрсөлдөнө

p1aldv68tq50m13hs58145cmia2

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газраас “Extreme Crew Studio”-тай хамтран олон улсын бүжгийн “UB DANCE FESTIVAL-2016” тэмцээнийг хоёр дахь жилдээ 06 дугаар сарын 19-ний өдөр буюу ням гарагт 13:00 цагаас эхлэн Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.
Энэ жилийн тэмцээнд рэп, хип хоп, брейк, электро бүжгээр өрсөлдөхөөс гадна салса бүжгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах юм. Тэмцээнийг Солонгос, Япон, Монголын шүүгчид шүүх бөгөөд нийслэлийн Соёл урлагийн газар “Улаанбаатар чуулга”-тай хамтран зохион байгуулах юм байна.
Тус фестивальд Япон, БНСУ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны бүжгийн хамтлагууд оролцох юм. Фестивалийн үеэр дараах тэмцээн болно. Үүнд:
  • Хамтлаг бүжгийн улсын аварга шалгаруулах
  • 1vs1 бүх төрлийн гудамжны бүжгийн аварга шалгаруулах
  • Graffiti, гудамжны урлагийн аварга шалгаруулах
  • Parkour & Freerunning, Extreme sport-н аварга шалгаруулах
  • Гадаад DJ Zesty-н сэт тоглох
  • Олон улсын бүжигчдийн үзүүлбэр болон сургалт
  • Сошиал бүжгийн үзүүлбэр болон сургалт
  • Backyard label-н тоглолт зэрэг өргөн хүрээг хамарсан бүтэн өдрийн арга хэмжээ болно.
Мөн тус фестивальд
  • DESANT /BACKYARD/
  • JACOOL MVP /BACKYARD/
  • RATABUZZ /BACKYARD/
  • THUNDER
  • BBOY TAISUKE, LOCKING MONG, DJ ZESTY
  • DON
  • TNMC
  • МОНГОЛЫН PARKOUR & FREERUNNING ХОЛБОО
  • UP CREW /Өвөр Монгол/
  • POLARIS DANCE SCHOOL
  • МОНГОЛЫН САЛСА БҮЖГИЙН ХОЛБОО зэрэг байгууллагууд оролцоно.

Г.Нараа

Ugluu-logo-7-2

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …