Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

32_c7e823f4642535a9febddd0b9cf0ab28b9896421

Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 18. Бямба гараг.  Билгийн тооллын 13. Санчир гараг. Онгоц одтой, есөн улаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр.

Өдрийн барилдлага: Шид. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана.

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
Ugluu-logo-7-2

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …