Монголын шигшээ баг легионеруудтай тоглоно

Зүүн ААШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөхөөр энэ сарын 27-нд Гуам улсыг зорих манай шигшээ баг маргааш легионер тамирчидтай нөхөрсөг тоглолт хийнэ.

Үндэсний дээд лигийн 10 багт тоглодог гадаадын иргэншилтэй 20 тоглогчоос бүрдсэн багийг “Улаанбаатар” клубын Фукуда Жун дасгалжуулан 18, 25-ны өдрүүдэд Монголын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр болсон. Шигшээ багийн бэлтгэлийн хувиарт зориулан “Хүрхрээ дээд лиг”-ийн долоо, наймдугаар тойргийн тоглолтуудыг хойшлуулсан. Лигийн тоглолтгүй хоёр долоо хоногийн хугацаанд “Хөх чононууд” Гуамд болох тэмцээний бэлтгэлээ хийж байгаа нь энэ юм.
ssport.mn

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …