АСЕМ-ийн 13 гудамжны тохижилтын ажилтай Хотын Ерөнхий менежер танилцлаа

IMG_1497-1024x630

Ази Европын орнуудын 11 дүгээр уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд хийгдсэн хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, зам, засварын ажлуудтай Шуурхай штабын дарга, Хотын Ерөнхий менежер Б.Бадрал танилцлаа.

Энэ үеэр нийслэлийн харьяа байгууллагуудын дарга, мэргэжилтнүүдийг багтаасан Улаанбаатар хотын хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, зам, засварын ажилд хяналт тавьж буй 22 ажлын хэсгийн дарга, гишүүд, гүйцэтгэгч компаниуд хариуцсан гудамж, талбайдаа хийсэн ажлаа танилцуулав.

Эхлээд АСЕМ-ийн зочид төлөөлөгчид байрлах Асем Велла хотхон, Чингисийн хүрээ жуулчны баазад хийгдэж буй ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийн ажилтай танилцан дараа нь 13 гудамжны тохижилттой газар дээр танилцан ажлын хэсгийн гишүүдэд үүрэг даалгавар өгсөн.

IMG_1463-546x300

Хотын Ерөнхий менежер Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газарт саванд тарьсан модыг нэг дор олноор байршуулахгүй, савтай мод тавих шаардлагатай бусад гудамжуудад шилжүүлэх, мод тарилтын стандартыг чанд мөрдөх, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-д шаардлага хангахгүй хайс хашлагыг буулгах, гэрэлтүүлгийн асалт, засвар үйлчилгээнд анхаарах, саванд тарьсан модыг зөөж шилжүүлэх, замын хашлага будах, хогийн савуудыг угаах, замын нуухны шороог цэвэрлэн, овоолсон шороог түрэх, хог хаягдлыг цэвэрлэх зэрэг үүргийг өгсөн.

IMG_1528-546x300

Мөн явган хүний хавтан, далангийн эко хавтан суурилуулж буй гүйцэтгэгч компаниудад хуулсан хуучин хавтанг тухай бүрт нь ачиж зөөвөрлөх, шинээр тавьсан хавтангийн шорооны чигжээсийг дор бүрд нь хийх, овоолсон шороогоо тэгшилж түрэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөтөчийн хавтанг засаж байрлуулахыг даалгасан.

IMG_1552-546x300

Дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга, мэргэжлийн хяналтын байцаагч, ажлын хэсгийн гишүүдэд хариуцсан гудамж, хороо дүүргийнхээ хог хаягдлыг цэвэрлүүлэх,цэвэр болон бохир усны худгийн тагуудыг шинэчлэх, шаардлага хангахгүй хайс хашлагыг буулгах, аж ахуйн нэгжүүддээ тавих шаардлагыг дээшлүүлэх, Наадамчдын замын сэтэлгээ хийх шаардлагатай байршлыг холбогдох байгууллагуудтай зөвшилцөн арга хэмжээ авахыг онцлон анхаарууллаа.

IMG_1560-546x300

Ugluu-logo-7-2

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …