Баянзүрх дүүргийнхэн Монгол ардын намд ам сайтай байна

Баянзүрх дүүрэг бол хотын томоохонд тооцогдох хүн ам ихтэй, шилжилт хөдөлгөөнтэй, төвлөрсөн зах худалдааны төвүүд олонтой хөгжлийн түлхүүр болсон дүүрэг. Амгалан цахилгааны станц баригдан орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүд ихээхэн хэрэгжих болсон. Нэг үгээр хот зүүн тийшээ хөгжих гарц илхэн харагдаж байна.

батамгалан-600x450

Харин хөгжлийн гарцыг дагаад хүн амын нягтаршил ихтэй энэ дүүрэгт далайцтайхан удирдлагын баг хэрэгтэй байгааг харуулж байна.

Харин энэ удаагийн сонгуулиар БЗД-т шилдэг боловсон хүчнүүдээ нам бүрээс л илгээж байна. Харин иргэд нь уугуул хүчин болох Монгол Ардын намд ам сайтай байгаа юм. БЗД-ийн МАН-ын дарга Э.Бат-Амгаланг удирдлага шийдвэр сайтай, хэлсэндээ хүрдэг, залуу хүний хурц шийдэлтэй гэх мэтээр ихээхэн “магтах” юм.  10 гаран жил төрийн ажилд зүтгэсэн түүнийг болон түүний багыг иргэд хүлээж байлаа гэгчлэнгээр үзэл бодлоо илэрхийлсэн юм.

Залуусаа дэмжин гаргаж байгаа МАН-д энэ жил иргэд ихээхэн ам сайтай байгаа. АН-ынхан бүтээн байгуулалт хийсэн ч дэндүү их өртэй болж байгаа шүүмжилсэн иргэд их байлаа. Харин МАН-ын бодлого, мөрийн хөтөлбөр БЗД-ийн иргэдэд ихээхэн амьдралд ойр байна гэж иргэд дүгнэж байгаа юм.

f56df2007ace0034d661b47f9521817d

БЗД-ийн Н.Ц:- Манай дүүрэгт МАН-с шилдэг залуусаа илгээж байгаад баяртай байна. Баянзүрхчүүд бидэнд эмнэлгийн хүрэлцээ муу, архидан согтуурах үзэгдэл их, ажилгүйдэл газар авсан байдаг. Гэхдээ бид энэ жилийн сонгуулиар өөрчлөлтийг хийж үзэхийг зорьж байна. АН-ынхан мөнгөө татвараас нууж байхад БЗД-ийн иргэд бид хоосон хонож байна. Тиймээс энэ жилийн сонгуулиар бид МАН-ыг дэмжсэн нь дээр гэж ойлгож байна.

Ийнхүү иргэдийн төлөөлөлтэй уулзахад дүүргээ өөрчлөх гэсэн хүсэл эрмэлзлэлтэй байсан юм. Энэ жил БЗД-ийн МАН-ын дарга Э.Бат-Амгалангаар ахлуулсан МАН-ын залуу багыг сонгох бололтой.

Б.Цацралт

Ugluu-logo-7-2-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …