Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 19. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 14. Адъяа гараг. Эрхтэний тэнгэрт одтой, 8 цагаан мэнгэтэй хар бич өдөр. Өдрийн барилдлага:Шид. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана.
Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой хэмээжээ.