Байр авах гэж байсан мөнгийг нь хүүхдээр авахуулж залилжээ

xw_1066393

Москвагийн цагдаагийнхан нэгэн залилагч эмэгтэйг баривчилсан байна. Учир нь тэрээр сүмийн ажилтны дүр эсгэн, 15 настай охиныг хууран мэхэлж их хэмжээний хуримтлуулсан мөнгийг нь залилсан байна. Энэ хэрэг Гэгээнтэн Борис ба Глебийн сүмд болсон бөгөөд залилагч эмэгтэй Урюпинскийн оршин суугч бөгөөд түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Марина охиныг сүмд байх үеэр үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүрч ирээд, түүнийг хараал, жатгаа арилгуулахыг зөвлөсөн аж. Охин ч тэднийг тус сүмд ажилладаг хүмүүс байна гэж ойлгон, гэр бүлийнхээ цуглуулсан зургаан сая рублийг тэдэнд авчирч өгчээ.

Дараахан нь хууртагдсанаа мэдсэн охины гэр бүлийнхэн залилагчдыг хайсан боловч олдоогүй гэнэ. Учир нь сүмийн ажилтнуудын хэн нь ч тэднийг танихгүй байсан нь залилан байсаныг нотложээ.  Уг залилуулсан мөнгийг тэдний гэр бүл шинэ байр худалдаж авахаар хуримтлуулж байсан аж.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …