Монголын залуус харийн оронд боолын хөдөлмөр эрхлэхгүй байх бүрэн боломжтой

Сонгуулийн санал өгөх насны 1 6500 000 иргэн байгаа. Ээн жилийн сонгуулиар гадаадад сурч, хөдөлмөрлөж байгаа иргэдийн саналыг авахгүй сурагтай байсан. Харийн оронд гараад эх орондоо ирээгүй хэдэн мянган залуус энэ эх орны ирээдүйд хамаагүй гэж үзсэн бололтой. Солонгост л гэхэд 45 000 -60 000 мянган залуус сурч боловсорч, ажиллаж амьдарч байна. Сүүлийн жилүүдэд Австрали, Чех, Швед, Америк, Герман, Хятад гээд Монгол хүн зорихгүй оронгүй болж. Эх орноосоо хол амьдарлаа гээд “иргэн биш” гэсэн үг уг нь биш баймаар юм.

3e1b0705e0557de6e00dc4ea4b46606e

Тэд яагаад эх орноо орхисон эсэх нь сонин. Монголд ажил олдохгүй, хүний хөдөлмөрийг үнэлж мэддэггүй, өрнөөс өрний хооронд амьдарч чанаргүй хүнс идэж, орчны бохирдол дээд цэгтээ тулсан газар амьдарч байхаар хүний нутагт юм үзэж нүд тайлаад, хөдөлмөрөө үнэлүүлээд, эрүүл орчинд өсөж, үржээд амьдарсан нь хавьгүй дээр болохоор тэр биз. Ядахдаа л өвдлөө гэхэд үзүүлж байгаа үйлчилгээ, харилцаа нь дээд цэгт хөгжсөн болохоор тэр. Монголд 5-8 хувийн хүүтэй байрны лизинг эхлүүлчихээд барууны ороноос төлбөл илүү хялбар гэх яриа ч иргэдийн дунд газар авсан байдалтай.

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа нэг хүний ард энд бүхэл бүтэн гэр бүл нь хүлээн “тэжээвэр” амьтны дүрд хувирсан байдаг нь улс нийгэмд ажилгүйдэл газар авсны томоохон илрэл. Тэдэнд Монгол төрийн бодлого шийдвэрээр эх оронч хүүгээ гэх зүйл байхгүй. Нэг үгээр бор зүрхээрээ “хаана ч хамаагүй” яваа хүмүүс. Аль мөнгөтэй төгрөгтэй өнгөтэй өөдтэй ажлыг эрсдэл харгалзахгүй хийж эх оронд байх элэг нэгтнээ тэжээж байгаа гэхэд нэг их хол зөрөхгүй.

1448961113565d645949ac5

Уг нь бид газар доорх баялагаа зөв “хөдөлгөөд” ашиглаад, мал аж ахуйг фермерийн төвшинд хөгжүүлээд, байгалийн гаралтай түүхий эдээрээ дэлхийд танигдвал болохгүй зүйл “харагдахгүй” л байгаа юм. Гаднаас орж ирдэг чанаргүй хямд бүтээгдэхүүнийг “хаагаад” /халуун тогоо, хуванцар сав суулга, ширээ сандал, чанаргүй хувцас хэрэглэл, хүний биед хортой хүүхдийн тоглоомууд, хуурамч эм тан, бөөрөнд муу хямд гутал…. гэх мэт/ эх орондоо бие биедээ зориулан үйлдвэрлэгч байвал хэн хэн нь “хожих” бичил бизнес баймаар. Дэлхийд танигдсан 1-2 зүйлийг л экспортлоод бусад жижиг бизнес эрхлэгчид ард иргэдийнхээ хэрэглээг л хангаж чадахаар зүйл хийвэл бид гуравхан сая гаруйхан иргэд дороо л “хөл дээрээ” босоод ирнэ дээ уг нь.

fe9d91a0f2900ce8big

Ийм төрийн бодлого байхгүй учраас өдөр тутамдаа бэлэн гоймон идэж, чанаргүй хүнстэй “зууралдаж”, бохир орчинд амьдарч хамгийн хямдаар малын түүхий эдээ борлуулж, нэг үгээр бид Хятадыг /эрээнийг/ нүүрсээрээ малын түүхий эдээрээ, байгалын баялагаараа, самар жимсээрээ, хүн ардаараа тэжээж байна. Бидэнд ийм шаардлага байхгүй. Төрийн зөв бодлого, зөв үйл байвал гуравхан сая гаруйхан иргэд “Арабын шех”-ийн хэмжээнд амьдрах бүрэн боломжтой. Айл бүр хаустай, айл бүр жижиг бизнестэй, айл бүр газартай, айл бүр жаргалтай, эрүүл орчинд амьдарч бүрэн болно. Монголчууд бид харин ч шуналгүй ард түмэн. Бидэнд зөв бодлого, зөв шийдвэр хэрэгтэй байна. Иргэдээ харин харийн оронд боолын хөдөлмөр “эрхлүүлж” байхаар эх орноо хөгжлийг хурдасгах зөв шийдлийг харийн нутагт хөл хүчээ баран байгаа залуус хүлээж байгаа болов уу.

Б.Цацралт

Ugluu-logo-7-2-1

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …