Жүжигчин Г.Ундармаа ХУД-ийн эмнэлэгт ээлжит төслөө хэрэгжүүлэхээр ажилдаа орлоо

f448d700882090398610b25ba7f195eb

Жүжигчин Г.Ундармаа “Итгэлийн танхим” төслөөрөө эмнэлгийн танхимуудыг засч тохижуулж байгаа билээ. Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Баянхошууны салбар амбулатори, Хүүхдийн кабинетийг бүрэн засч тохижуулсан. Харин энэ удаад Хан-Уул дүүргийн эмнэлгийн 400 метр квадрат гаруй талбайг засч, тохижуулахаар ажилдаа оржээ. Жүжигчин Г.Ундармаа “Итгэлийн танхим” ТББ байгуулснаас хойш Улсын клиникийн төв эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн хүлээлгийн танхимыг 88 сая төгрөгөөр сэргээн засварласан. Үүний дараа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн танхимыг мөн 80 гаруй сая төгрөгөөр засварлаж байсан гэх зэрэг чанартай өндөр зэрэглэлийн засвар үйлчилгээ, тохижилт хийдэг билээ.

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …