Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс 2016 оны 03-04 саруудад Монгол улсын шүүхийг цогцоор нь судалсан байна. Монгол улс дахь шүүхийн шинэтгэлд шүүхийн тогтолцооны иж бүрэн, бодит, хөндлөгийн үнэлгээг хийж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөмж, саналыг дэвшүүлснээр шүүх эрх мэдлийг онцлох томоохон үйл явдлын нэг боллоо хэмээн үзэж байгаа юм. Энэхүү судлагаа нь МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилснаар гурав дахь жилдээ хэрэгжиж буй шүүхийн шинэтгэлд олон улсын төвшинд нэг мөр хариулт өгч байгаагаараа өндөр ач холбогдолтой юм.
“Монгол улсын шүүхийн цогц зураглал” судалгаа нь олон улсын жишиг, стандартад суурилж шүүхийн тогтолцоог бүхэлд нь судалж хараат бус, хөндлөнгийн мэргэшсэн баг /Judicial Integrity Group/ үнэлгээг хийдэг юм байна.
Шүүхийн шинэтгэл хийсэн болон хийх гэж байгаа улс орнуудад хийдэг тус судалгаа өмнө нь дөрвөн улсад хийгджээ.
Ер нь улс орнууд шүүхийн ил тод байдлаа шинжлүүлэхэд тийм дуртай биш байдаг байна. Учир нь шүүх эрх мэдлийг даган авлига хээл хахууль “буцлаж” байдаг болохоор тэр аж. Харин манай орон үүнд эерэг үнэлгээтэй гарч байгаа нь шүүх байгууллага хэн нэгний хараанд бус хуулийн хүрээнд 100 хувь ажилладагийн нэгэн илрэл болж байгаа юм.
Манай улсад шүүгчид хэрэг хувиарлахдаа цаг хугацааны дарааллаар, тохиолдлын журмаар хувиарладаг нь шүүгчийн хараат бус байдлын том нотолгоо болдогийг сайшаажээ.
Мөн шүүгдэгч өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг зохицуулаагүй, өмгөөлөгчдийн хувьд сургалтын эрэлт хэрэгцээ өндөр гэж судалгаанд тодорхойлсон байна. Хотын дүүргийн шүүхүүд нь заал талбай багатай ч цэвэр орчинтой, хүндэтгэлтэй байдалтай, шууд дамжуулах боломжтой цахим систем тоноглолтой, шүүх хурладааныг дүрс бичлэгээр үзүүлэх боломжтой, эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг үзүүлдэг нь үр дүнтэй байна гэжээ.
Ийнхүү Монголын шүүх байгуулагыг иж бүрэн судалгааг хийж алдаа оноог нь дүгнээд цаашид хэрхэн яаж ажиллах талын зөвлөгөө мэдээллийг өгсөн байна. Харин шүүгчийн цалин бусад орныхтой харицуулахгүй ч өөрийн оронтой нь харицуулахад хээль хахууль авахгүй байж болохоор хэмээн дүгнэжээ.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ил тод байдалд нь улс төрийн нөлөөллөөс ангид байх хамгийн сайн хамгаалалттай гэсэн байна.
Б.Саран