“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “PLAYTIME- 2016” олон улсын амьд хөгжмийн наадмыг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. 3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү наадам уламжлал ёсоор Гачуурт тосгоны Монгол Шилтгээнд болох юм.
Тэгвэл наадамд зориулан тус өдрүүдэд Монголын Хүүхдийн Ордноос өглөөний 09:00 цагаас эхлэн үнэ төлбөргүй автобус үйлчлэх юм байна. Дашрамд дурдахад, “Playtime-2016” наадамд дэлхийд алдартай Шведийн “The Radio Dept” болон Японы “Roth Bart Baron”, “The You”, “Fu-Ching-Gido”, Францын “Charles Baptise”, Сингапурын “Annajudgeapril”, ОХУ-ын “Slackers”, БНСУ-ын “Shenanigans”, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “9596” Финландийн “Catself” зэрэг гадаадын амьд хөгжмийн 10 хамтлаг болон “Нисванис”, “The Lemons”, “Аясын салхи”, “UFO” зэрэг үндэсний шилдэг 25 амьд хөгжмийн хамтлаг дуучид оролцоно. Мөн 20 гаруй DJ-гийн бүтээлийг “Playtime”, “Шинэ Давалгаа” тайзаар дамжуулан хүргэх аж.