АСЕМ-ийн зочид төлөөлөгчдөд үйлчлэх шилдэг тогоочид тодорлоо

IMG_1908-546x300

Ази-Европын дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд зочид төлөөлөгчдөд үйлчлэх, тогоочдын ур чадварыг дээшлүүлэх, үндэснийхээ хоолыг сурталчлах зорилгоор уралдаан зарласан. Уралдаанд хоолны жишиг цэс болон хүнсний аюулгүй байдлын талаар төрийн болон мэргэжлийн төрийн бус байгууллагаас зохион байгуулсан сургалтад 70-аас доошгүй хувиар хамрагдсан тогооч нар оролцов.

Иж бүрэн өглөөний зоог бэлтгэх, Улс, үндэстний хоол, идээ, ундаа бэлтгэх, Монгол үндэстний хоол, идээ, ундааны амталгаа гэсэн шаталсан гурван шалгаруулалттайгаар уралдааны нэгдсэн дүнг гаргалаа.

IMG_1942-546x300

Уралдааныг мэргэжлийн шүүгчдийн баг шүүж шат тус бүрийг 25 баллын зарчмаар дүгнэсэн юм. Онооны нийлбэр дүнгээр:

“Шангрила” зочид буудлын тогооч нарын баг нэгдүгээр байр эзэлж өргөмжлөл, 6 сая төгрөг,

“Нарантуул шилтгээн” зочид буудлын тогооч нарын баг хоёрдугаар байр эзэлж өргөмжлөл, 4.5 сая төгрөг,

“Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар”, “Рамада” зочид буудлын тогооч нарын баг гуравдугаар байр эзэлж өргөмжлөл 1.5 сая төгрөг

“Туушин”, “Улаанбаатар” зочид буудлын багийн тогооч нар тусгай байр эзэлж 750. 000 төгрөгөөр шагнууллаа.

IMG_1845-1024x630

Мөн энэ үеэр уралдаанд амжилттай оролцож, хувийн дүнгээр тэргүүлсэн 5 хүртэлх тогоочийг ХХААХҮ-ийн Сайдын 2009 оны 204 тоот тушаалаар батлагдсан “Монгол Улсын Мастер тогооч цол хүртээх”журмын 3.9-д заасны дагуу “Мастер тогооч” цол олголоо.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …