Олон улсын стандартад нийцүүлсэн явган аяллын замыг нийслэл хот орчимд тавихаар болов

p1alo3h84615i6j001b5i54h5n33

БНСУ-ын Чежүгийн Аялал жуулчлалын газар болон нийслэлийн Аялал жуулчлалын газрын хамтын ажиллагааны хүрээнд нийслэл хот орчмын амралт, аялал жуулчлалын 2 бүсэд явган аяллын зам тохижуулах төслийн гэрээ байгууллаа. “Олле трэйл” стандартаар тавигдах эдгээр аяллын зам нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл хамгийн багатайд тооцогддог бөгөөд одоогоор Япон, БНСУ-ын 21 чиглэлд  422 км зам ашиглагдаж байна.

Нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/254 дүгээр тушаалын дагуу эхний ээлжид Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт  газрын Чингис уул орчмын 6 км зам, Богдхан уулын дархан цаазат газрын Төр хурахын амаас Хүрэлтогоот хүртэлх 14 км замыг хамгаалалтын захиргаадаас тогтоосон чиглэлийн дагуу тохижуулна. Энэхүү төслийн санхүүжилтийг Чежүгийн аялал жуулчлалын газраас гаргах ба 2017 оны 07 дугаар сард нээхээр төлөвлөөд байна.

p1alo3h84611r3172p8ar19371c5v4

p1alo3h846sas19vd1glsgo1e965

Нийслэлийн Аялал жуулчлалын газар 

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …