ЖОЛООЧ ТАНД БЭЛЭН БУС ТОРГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ ГАРСАН УУ?
1. Торгууль төлөгдсөн байхад Торгууль.мн сайтаас хасагдахгүй байна уу?
- Торгууль төлөлтийн талаар иргэд Торгууль.мн сайтад байгаа мэдээллийг уншихгүй, анхаарал хандуулахгүй, зааврын дагуу төлөөгүйгээс торгууль төлөгдсөн төлөвт орохгүй байна. Иргэд торгууль төлөхдөө Торгууль.мн сайтад тавигдсан төлөх зааврын дагуу төлөлт хийх хэрэгтэй. Тухайлбал: Банкны баримтын гүйлгээний утга хэсэгт “ЗӨВХӨН БАР КОД” бичнэ. Иймд торгууль төлсөн мэдээллээ шалгаж зааврын дагуу төлсөн эсэхийг шалган зааврын дагуу төлөөгүй бол Замын цагдаагийн газрын 306 тоотод төлсөн баримтаа /хуулбар байж болно/ авчирч торгуулийг төлөгдсөн төлөвт оруулууна
2. Шилжилт хөдөлгөөн хийхдээ торгуулиа төлсөн байхад торгууль нь хэвээр байгаад байна уу?
- Иргэд автомашин худалдаж авахдаа уг автомашин нь торгуультай эсэхийг лавлаж /Торгууль.мн/ шилжилт хөдөлгөөн хийх хэрэгтэй.
- Торгууль төлөх зааврын дагуу торгуулиа төлөөгүйгээс Торгууль.мн сайтад төлөгдсөн төлөвт орохгүй байна. Иймд торгууль төлсөн мэдээллээ шалгаж зааврын дагуу төлсөн эсэхийг шалган зааврын дагуу төлөөгүй бол Замын цагдаагийн газрын 306 тоотод төлсөн баримтаа /хуулбар байж болно/ авчирч торгуулийг төлөгдсөн төлөвт оруулууна.
3. Торгууль төлсөн баримтаа хаясан, үрэгдүүлсэн бол торгуулиа яаж хаалгах вэ?
- Торгууль төлсөн банкнаас төлбөрийн хуулга авч болно. Мөн торгууль төлсөн огноогоо мэдэж байгаа тохиолдолд Замын цагдаагийн газрын Санхүүд хандаж торгууль төлсөн мэдээлээ гаргуулан авч болно.
4. Захиргааны зөрчил гаргаад /согтуугаар автомашин бариад эрхээ хасуулсан гэх мэт/ Замын цагдаагийн тасагт шийдвэрлүүлсэн байхад Торгууль.мн сайтад төлөгдөөгүй байгаад байна. Үүнийг яаж шийдвэрлэх вэ?
- Торгуулийг зааврын дагуу төлөөгүйтэй холбоотой асуудал. Торгуулиа төлсөн бол зөрчил шийдвэрлэсэн Замын цагдаагийн тасгийн бичиг хэргээс торгууль төлсөн баримтын хуулбарыг авчЗамын Цагдаагийн газрын 306 тоотод авчирч торгууль төлөлтийн асуудлаа шийдвэрлүүлнэ. Мөн дээрхтэй адил торгууль төлсөн огноогоо мэдэж байвал санхүүгээс дансны хуулга гаргуулж болно.
5. Таны огт хөдөлгөөнд оролцоогүй газарт торгууль бичигдсэн байна уу?
- Скайтелийн сүлжээтэй холбоотойгоор цагдаагийн шалгах багажны байршил буруу заах тохиолдол цөөнгүй гарч байна. Тухайн газраар хөдөлгөөнд оролцоогүй бол бичиг баримттайгаа Замын цагдаагийн газрын 306 тоотод ирж тухайн автомашиныг жолоодон явсан хүний мэдээллийг гаргуулан авч болно.
6. Таныг хөдөлгөөнд оролцоогүй өдөр торгууль бичигдсэн байна уу?
- Бичиг баримттайгаа ирж лавлагаа гаргуулан танилцаж болно. Тухайлбал: Зам тээврийн осол, зөрчилд холбогдоод осол гарсан өдрийн маргааш ч юм уу ослын холбогдох материалыг бүрэн цугларсны дараа эрх бүхий албан тушаалтан торгууль оногдуулсан бол тухайн өдрийн хөдөлгөөнд оролцсоноор харагдахгүй байж болно.
7. Зөрчилд олон давхар /1-ээс дээш/ торгууль орсон байвал…
- Шалгах багажны алдаа, сүлжээнээс шалтгаалан олон давхардаж орсон зөрчлийг хүчингүй болгож болно. Зөрчил гаргагч нь өөрт өгсөн шийтгэвэрийн хуудсыг төлсөн баримтын хамт Замын цагдаагийн газрын 306 тоот өрөөнд авчирч давхардсан торгуулийг хүчингүй болгуулна.
8. Гэрийн хаягаар ирж буй торгуулийн талаар лавлагаа авах, торгуулийн давхардлын талаар Улаанбаатар банкны 9 давхарт Замын хөдөлгөөний удирдлагын төвд бичиг баримттайгаа очиж шийдвэрлүүлж болно. Мөн торгуулийн хуудсанд бичигдсэн утасны дугаараар хандаж болно.
9. Торгууль төлөхдөө бар код буруу хийсэн, бар код оруулаагүй төлсөн толхиолдолд бичиг,\ баримт, төлсөн баримтын хамт Замын цагдаагийн газрын 306 тоотод ирж шийдвэрлүүлнэ.
АНХААРАХ ЗҮЙЛ: ИРГЭН ТА ТОРГУУЛИА ТӨЛӨХДӨӨ ТОРГУУЛЬ.МН САЙТАД ТАВИГДСАН ТӨЛӨХ ЗААВРЫН ДАГУУ ТӨЛӨЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ. ТУХАЙЛБАЛ: БАНКНЫ БАРИМТЫН ГҮЙЛГЭЭНИЙ УТГА ХЭСЭГТ “ЗӨВХӨН БАР КОД” БИЧНЭ.