Борооны улмаас Сэлбэ гол үерлэж, эрэг дагуух машинууд урсах аюултай байна

99335

Өчигдрөөс эхлэн нийт нутгаар бороо орж зарим гол мөрнүүд үерийн түвшинд хүрээд байна. тухайлбал, нийслэлд орсон борооны улмаас 13 дугаар хороололын Сэлбэ хотхоны хажуугаар урсаж буй Сэлбэ гол үерийн түвшинд хүрч, эрэг орчмоор нь тавьсан автомашинууд урсах аюулд хүрээд байна. Стандартын шаардлага хангаагүй машины зогсоолуудад иргэд машинаа байрлуулснаар голын эргийн хөрс сийрэгжиж нурах аюултай байгааг сэрэмжлүүлж байна. Одоогоор нийслэлд айлууд үеэрт автаж, хашаа хороо борооны усанд автаж урссан гэх мэдээлэл НОБГ-т ирээгүй байгаа аж.

99336

Санал болгох мэдээ

“Хангарди” спортын наадмын шигшээ тэмцээн арваннэгдүгээр сарын 20-24-нд болж байна

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1345 дугаар захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын “Хангарди” спортын наадмыг …