Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт амжилттай болж өндөрлөлөө

1466490489_13493259_1113339562073531_354384693_o

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт 20,21-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү уулзалтад АСЕМ-ын гишүүн 17 орны хүнс хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, Монгол дахь Элчин сайдын яамд, консулын газрууд, Европын холбоо болон бусад хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа 11 олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.

Уулзалтыг нээж ХХААЯ­-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд хэлсэн үгэндээ “Уулзалтын хүрээнд Монголын хөдөө аж ахуй, ялангуяа бэлчээрийн мал аж ахуйн нөхцөл байдлыг олон улсын байгууллага, төлөөлөгчдөд танилцуулж байна. Монгол Улс экологийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ч түүнийг олон улсын зах зээлд гаргах нөхцөл бүрэн бүрдэхгүй байна. Энэ нь хүнсний аюулгүй байдлын олон улсын дүрэм журамтай холбоотой. Энэхүү дүрэм журмын хүрээнд шийдүүлэх асуудал цөөнгүй байна. Тодорхой улс орон, байгууллагаас ямар шаардлага тавьж байгаа, нөгөө талд монголын онцлог бүхий бэлчээрийн мал аж ахуйн онцлог, хүнсний аюулгүй байдлын талаар мал эмнэлэг хариуцсан албаны хүмүүст тодорхой түвшинд танилцуулахыг зорьж байна. Танилцуулсаны үндсэн дээр өөрийн орны экологийн чанартай бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд хүнсний аюулгүй байдлын чанар стандартад нийцүүлэн экспортлох таатай боломж олон улсын энэхүү хурлаас нээгдэнэ гэж харж байгаа. Энэ боломжийг бид бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй юм” хэмээн онцлов.

Харин уулзалтын чухал төлөөлөгч болсон НҮБ-­ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Кевин Д.Галлахер, “Энэхүү уулзалт бол Ази­-Европын хүнсний аюулгүй байдлын асуудлаарх хамгийн чухал уулзалт юм. Өнөөдөр дэлхий даяар генетикийн өөрчлөлтөд орсон хүнсний асуудлыг хөндөж тавьж байна. Иймд Ази ­Европын орнууд шаардлага, стандартуудаа нэгтгэж, хүнсний аюулгүй байдлыг чангатгах талаар ойлголцох, нэгдсэн зөвлөмж гаргана. Энэ нь тодорхой үр дүн авчирна гэдэгт найдаж байна” гэсэн юм.

Уулзалтын гол сэдэв нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хурдасгах замаар АСЕМ-ын гишүүн орнуудын дунд хүнсний хангамжийг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, мөн үндэсний болон бүс нутгийн бодлогыг үр ашигтайгаар зохицуулахад чиглэгдэж байлаа.

Хоёр өдөр үргэлжилсэн хуралдаанаар Хүнсний үйлдвэрлэл, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, Хоол тэжээл гэсэн гурван сэдвийн хүрээндтөлөөлөгчид санал солилцсон юм.

1466490503_13509600_1113339022073585_1661441638_o

Хүнсний үйлдвэрлэл гэсэн сэдвийн хүрээнд Ази Европын бүс нутгийн хүнсний хангамжийн асуудал, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, тээвэрт учирч буй техникийн саад тотгор, түүнийг бууруулах арга замын талаар хэлэлцлээ. Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Шадар суурин төлөөлөгч Кевин Галлахер “Хөдөө аж ахуйн гаралтай органик хүнсний үйлдвэрлэл, баталгаажуулалт, зах зээлийн чиг хандлага” гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм.
Мөн Ази, Европын бүс нутгийн хүнсний хангамж, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, тээвэр, логистик, уур амьсгалын өөрчлөлт хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэн санал солилцсон юм.
1466490488_13509316_1113338925406928_1044854807_o

Харин Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал салбар хуралдаанаар мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүний хорио цээр, хил дамнасан малын халдварт өвчин, уур амьсгалын өөрчлөлт хүнсний аюулгүй байдал, хангамжид үзүүлэх нөлөө, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний зохистой хэрэглээ, анхаарах асуудлууд зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Гурав дах салбар хуралдаан болох Хоол тэжээл гэсэн хуралдаанаар хүүхдэд зориулсан хоол ундны бүтээгдэхүүний зар сурталчилгаа, маркетингийг хязгаарлах тухай, хүүхдийн таргалалтыг зогсоох, эхийн сүүгээр хооллх, амин дэм, эрдсийн дутагдал гэсэн сэдвээр илтгэл тавин, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Уулзалтын төгсгөлд хэлэлцүүлгээс гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн ирэх долдугаар сарын 15-16-нд болох АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хэлэлцүүлэгт хүргүүлэхээр баталлаа.

 

 

 

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …