ШӨХТГ-аас хэвлэлийнхэнд сэрэмжлүүлэг хүргүүллээ

a810b6bbd2543170f9aad0fc8c4668fd

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгч та бүхэнд ахин “СЭРЭМЖЛҮҮЛЭГ” хүргэж байна.

Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйл, 70.1.6-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор “хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно” 70 дугаар зүйл, 70.7-д “Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуульд оролцогч аль нэг талын талаар бүх төрлийн мэдээ, мэдээлэл гаргах, гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасан бөгөөд дээрх заалтыг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 6 сар хүртэл, цахим хуудасны хандалтыг 6 сарын хугацаагаар шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага түдгэлзүүлэхээр хуульчилсан байна.

Иймд нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудад УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуультай холбоотой чансаа тогтоох зорилго агуулсан, бусдыг гүтгэн доромжилсон, аливаа хэлбэрийн хуурамч мэдээ, мэдээлэл нийтлэхгүй байхыг, хэрвээ зөрчил гаргасан тохиолдолд “Монгол Улсын Сонгуулийн тухай” хуульд заасан арга хэмжээ авахыг АНХААРУУЛЖ байна.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …