Оросын алдарт Звери хамтлагийн тоглолт тун удахгүй Монголд болохоор товлогджээ.
Зохион байгуулагчдын зүгээс үзэгчиддээ сьюрприз барих үүднээс хугацааг нь түр нууцлаад байгаа юм байна. Тус хамтлагын түүхээс та бүхэндээ товчхон хүргье. Монголчууд бидний “До скорой встречи”, “Я с тобой” зэрэг дуунуудаар нь илүү их мэддэг ОХУ-ын алдарт Звери хамтлагийг 2001 онд хамтлагийн гоцлол дуучин Роман Билык үүсгэн байгуулжээ. Хамтлагийн гишүүдийг интернетээр зар тавин цуглуулсан байна. Өдгөө хамтлаг Роман Билык-гоцлол дуучин, Михайл Краев-бөмбөрчин, Вячеслав Зарубов-хөгжимчин, Алексей Любчик- бас гитарчин, Максим Леонов-гитарчин гэсэн 5 гишүүнтэй. Анхний клип “Для тебя” гарсан бөгөөд удалгүй 2003 онд анхний дебют альбом “Голод” гарав. Уг альбомд орсон “Для тебя”, “Просто такая сильная любовь” зэрэг дуунууд нь Оросын хит парадын тэргүүлж эхлэв.
Улмаар 2004 онд “Районы-Кварталы”, 2005 онд “Звери ремикс”, 2006 онд “Когда мы вместе, никто не круче”, 2008 онд “Дальше”, 2011 онд “Музы”, 2014 онд “Один на один”, 2016 онд “Страха нет” зэрэг альбомуудыг гаргаад байна. Звери хамтлаг нь ОХУ-ын хамгийн алдартай хөгжмийн МУЗ-ТВ -ын “Шилдэг рок хамтлаг” номинацыг 2004-2009 оны хооронд дараалан авч байсан бөгөөд 2004 онд MTV EMA/Europe Music Awards/-аас “Оросын шилдэг хамтлаг” шагналыг мөн авч байжээ.
Тоглолтын албан ёсны фэйсбүүк хуудас:https://www.facebook.com/Звери-Монголд-238910723148852